Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Орхон аймаг нэг хүүхдийн үдийн хоолыг 2884 төгрөг болгон нэмэгдүүллээ

Орхон аймагт төрийн өмчийн 17 сургуульд  нэгээс тавдугаар ангийн 11020 хүүхэд сурдаг бөгөөд эдгээр сурагчдын үдийн хоолны нэмэгдэл мөнгө болох 1,9 тэрбум төгрөгийг Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны санхүүжилтээс шийдвэрлэж өгснөөр тус ажил хөрсөн дээрээ ийнхүү бууж эхэллээ.

Орхон аймаг нэг хүүхдийн үдийн хоолыг 2884 төгрөг болгон нэмэгдүүллээ

Орхон аймагт төрийн өмчийн 17 сургуульд  нэгээс тавдугаар ангийн 11020 хүүхэд сурдаг бөгөөд эдгээр сурагчдын үдийн хоолны нэмэгдэл мөнгө болох 1,9 тэрбум төгрөгийг Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны санхүүжилтээс шийдвэрлэж өгснөөр тус ажил хөрсөн дээрээ ийнхүү бууж эхэллээ. Цайны газраа түрээслэж үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байсан төрийн өмчийн сургуулиуд дэргэдээ цайны газараа  авч ажиллуулсанаар төсөв хэмнэгдэж эхэлсэн байна. Энэ ондоо багтан бүх төрийн өмчид сургуулийн цайны газрын түрээсийг цуцалж өөрсдийн мэдэлт шилжүүлэх юм. Одоогоор Ерөнхий боловсролын 9 сургууь өөрсдөө цайны газраа ажиллуулж байна. 

Монгол Улсын хэмжээнд нэгээс тавдугаар ангийн сурагчдын үдийн хоолонд өдөрт 1500  төгрөг зарцуулдаг бөгөөд энэ нь 350-450 ккал-ын илчлэгтэй  юм. Өдрийн хоолыг 2885 төгрөг болгож нэмэгдүүлснээр хоолны  илчлэг 650-800 ккал болж нэмэгдэв. 

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл