Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.11.14 Орхон -7° · -10°/-5° Цас USD 3603.46₮▼ EUR 3985.43₮▲ CNY 540.20₮▲ RUB 43.79₮▲ KRW 2.69₮▼
Emart
Нийгэм

ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨР БОЭТ-Д 7.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ

Энэ онд 50 жилийн ой тохиож буй Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 7.

ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨР БОЭТ-Д 7.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ

Энэ онд 50 жилийн ой тохиож буй Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна.

Хөрөнгө оруулалтын хүрээнд Дүрс оношилгоо, Сэргээн засах эмчилгээ, Мэс засал зэрэг 6 тасагт нийт 2.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 8 багц тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шинэчилжээ. Ингэснээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нөхцөл бүрдэж байна. Мөн 40 гаруй жил ашиглагдсан угаалгын хэсгийн тоног төхөөрөмжийг иж бүрнээр шинэчилсэн нь энэ жилийн хөрөнгө оруулалтын онцлох ажлын нэг болж байна.

Үүнээс гадна Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг болон Хагалгааны ариутгалын нэгдсэн тасагт их засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байна. Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн их засварын ажил гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан удаашралтай байгаа бөгөөд цаашид гүйцэтгэгч “Орчлон тулга” ХХК-д хуулийн хүрээнд хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэхээр байна.

Харин олон улсын стандартад нийцүүлэн шинэчилсэн Хагалгааны ариутгалын нэгдсэн тасгийн их засварын ажил бүрэн дуусаж, энэ долоо хоногт үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна.

Тус ажлыг гэрээнд заасан хугацаанд чанартай гүйцэтгэсэн “МЕД БУЯН” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл