Үндсэн агуулга руу шилжих
Лхагва гариг 2026.10.28 Орхон -1° · -7°/2° Үүлэрхэг USD 3598.76₮ EUR 4002.72₮▼ CNY 539.79₮▲ RUB 44.69₮▲ KRW 2.69₮▼
Emart
Хотын амьдралНийгэм

Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд сургуулиудад шүд угаах зориулалтын орчин бүрдүүлнэ

Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас “Эрин зууны бахархал Эрдэнэт” төрийн бус байгууллагад төвлөрүүлсэн хандивын хөрөнгөөр ерөнхий боловсролын сургуулиудад “Шүд угаах булан” байгуулах төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.

Төслийн хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 17 сургуулийн 22 хичээлийн байр, хувийн хэвшлийн дөрвөн сургуулийн хичээлийн байрыг хамруулан нийт 21 сургуулийн 26 хичээлийн байранд сурагчид шүдээ угаах боломжтой зориулалтын “Шүд угаах булан” байгуулна. Сургууль бүрт дөрвөн угаалтуур бүхий шүд угаах хэсгийг тохижуулахаар төлөвлөжээ. Энэхүү ажлыг 137.6 сая төгрөгийн хандивын санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан боловсролын салбарт хийгдэж буй хүүхэд бүрт хүртээмжтэй, үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг болохыг албаныхан онцолж байна.

Сургуулийн орчинд сурагчдын шүд угаах зөв дадлыг төлөвшүүлэх чиглэлээр тодорхой ажлууд өмнө нь хэрэгжиж байсан ч зориулалтын орчин, материаллаг баазын хүрэлцээ хангалтгүй байжээ. Харин уг төсөл хэрэгжсэнээр хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэхээс гадна урт хугацааны үр өгөөжтэй хөрөнгө оруулалт болно гэж сургуулийн удирдлагууд үзэж байна.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл