"Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнийн нэрэмжит Олимпын таеквондогийн Бага насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн" хоёр дахь өдрөө манай аймагт үргэлжилж байна. Тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 43 байгууллагын 700 гаруй тамирчин оролцож байна.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр А ангилал 10-11 нас хөвгүүд В ангилал 10-11 нас хөвгүүд, В ангилал 10-11 нас охид,D ангилал 8-9 нас охид, D ангилал 8-9 нас охидын ангиллын бүх жингийн тоглолт болж, хагас шигшээ болон шигшээ тулаан болсон.
Өнөөдөр А ангилал 8-9 нас хөвгүүд ,А ангилал 8-9 нас охид, В ангилал 8-9 нас хөвгүүд, C ангилал 10-11 хөвгүүд, C ангилал 10-11 охид, D ангилал 10- 11 хөвгүүдийн тулаан болж байна.
Маргааш А ангилал 10-11 нас охид, В ангилал 8-9 нас охид, С ангилал 8-9 нас охид, С ангилал 8-9 нас хөвгүүдийн тулаанаар үргэлжилнэ.
Орхон аймаг 2024 он гарснаас хойш 8 найм дахь удаагийн улсын аваргын тэмцээнийг зохион байгуулж байгаагийн нэг нь таеквондогийн Бага насны Монгол Улсын аварга юм.
Аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр “Орон нутгаас иргэдийг спортоор хичээллэх, баг тамирчдаа дэмжих зорилгоор жил бүр 300 сая гаруй сая төгрөгийг тусгаж ирсэн. Энэ бүхний үр дүнд аймгийн баг тамирчид 2023 онд улс бүс, тив дэлхийн чанартай тэмцээнээс 168 алт, 159 мөнгө, 156 хүрэл медалийг тус тус хүртсэн амжилтыг үзүүлсэн” гэлээ.
Азиас Япон орноос үүсэлтэй жүдо, Солонгос орноос үүсэлтэй таеквондогийн спорт олимпийн төрөлд байдаг. Таеквондогийн спорт 2012 онд Лондонгийн олимпт цахим онооны системийг нэвтрүүлснээр хамгийн шударга шүүлттэй спортын нэг болсон. Үүнээс хойш бүхий л спорт цахим онооны систем нэвтрүүлэх болжээ.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнэ "Таеквондо бол их хүндлэлийн спорт. Хүүхдүүд энэ спортоор хичээллэснээр ялж ялагдахаас илүүтэй хүндлэл, нөхөрлөлийг сурдаг. Энэ жилийн улсын аваргыг зохион байгуулахад бүхий л талаар дэмжиж тусалсан Орхон аймгийн ИТХ, ЗДТГ, Биеийн тамир спортын газар, "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон бусад байгууллагуудад талархал илэрхийлье" гэв.
Таеквондогийн спортод "Их багш" хэмээн хүндлэгддэг тэрээр, 1991 онд Монголын таеквондогийн холбоог үүсгэн байгуулсан цагаас өнөөг хүртэл 33 дахь жилдээ багш дасгалжуулагчаар ажиллаж байна. Түүний шавь нарынх нь нэг 1996 онд Бельги улсад зохион байгуулсан олон улсын тэмцээнээс анхны медалиа хүртэж байсан тэр цагаас хойш Дэлхийн аваргын хоёр, мөнгөн медальт тамирчин хоёр, хүрэл медальт тамирчин найм, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Зүүн Азийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн шавь нарынх нь амжилтын буухиа хөвөрсөөр байна.
0 сэтгэгдэл