Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Орхон аймгийн баяр наадмын нээлтэд оролцсон хүүхдүүдэд Calm&Hunnu louyng ресторанаас нэгдсэн журмаар хоол авч өгчээ

Эрдэнэт хот Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулсан “Илгээлтийн эздийн-50” жилийн ой Орхон аймгийн баяр наадмын  нээлтэд оролцсон 27 хүүхэд эмнэлэгт ханджээ.

Орхон аймгийн баяр наадмын  нээлтэд оролцсон хүүхдүүдэд Calm&Hunnu louyng ресторанаас нэгдсэн журмаар хоол авч өгчээ

Эрдэнэт хот Эрдэнэт үйлдвэрийг бүтээн байгуулсан “Илгээлтийн эздийн-50” жилийн ой Орхон аймгийн баяр наадмын 

нээлтэд оролцсон 27 хүүхэд эмнэлэгт ханджээ. Тодруулбал: 2024 оны 7-р сарын 30,31-нд нэгдсэн журмаар үдийн хоолыг Calm&Hunnu louyng ресторанаас  бөөрөнхий мах, тахиа махтай хоол авч нээлтийн арга хэмжээнд оролцсон оролцогчдод өгчээ. 2024 оны 8-р сарын 3-ны 16:00 цагийн байдлаар Нээлтийн арга хэмжээнд оролцогчдоос 27 хүүхэд эмнэлэгт хандсан, Үүнээс 26 хүүхэд эмчилгээ, зөвлөгөө авсан бол 1 хүүхэд 8-р сарын 2-ны орой түргэн тусламжийн 103 дуудлагаар ирж эмнэлэгт хэвтсэн. Биеийн ерөнхий байдал дунд зэрэг, эмчилгээ хийгдэж байгаа талаар аймгийн ЭМГ- аас мэдээлжээ. Эмнэлэгт хандсан 27 хүүхдүүдийн тандалтын мэдээг цуглуулж байна.  16 хүүхдийн өтгөний сорьцыг нян судлалын лабораторид шинжилгээнд өгсөн.

Баяр наадмын нээлтийн арга хэмжээнд оролцсон нийт оролцогчид руу холбогдож тандалт хийж, зарим хүүхдүүдээс шинжилгээ авсан байна. Хордлогод орсон хүүхдүүдийн тухайд шингэн алдах, бөөлжих, тамир тэнхээгүй болох, өндөр халуурах шинж тэмдэгүүд илэрсэн. Эцэг эхчүүд гомдолтой байгаагаа илэрхийлэв. Calm&Hunnu louyng ресторанаас энэ талаар тодруулахад шинжилгээний хариу ирэх долоон хоногийн 2-дахь өдөр гарна шинжилгээний хариу гарсны дараа мэдээлэл өгье гэв. 

Мэдээ танд ямар санагдав?

13
0
0
1
0
3
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 1

  • hh

    ugaasaa sejgiin hooltoi gazar shdee

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл