Орхон аймгийн Химичдийн холбоо нь 2020 онд байгуулагдаж, 2021 оноос хойш химийн хичээлийг сонирхон судлагчдын тоог нэмэгдүүлэх, энэ хичээлийг сонгон судалж буй сурагчдад урам, дэм өгөх зорилгоор олон тал үйл ажиллагаа тасралтгүй 4 дахь жилдээ зохион байгуулж байна. Үүний нэг нь элсэлтийн ерөнхий шалгалтад 700-аас дээш оноо авсан сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшуулж ирсэн. 2024 оны ЭЕШ-д 700 дээш оноо авсан Орхон эмпати сургуулийн сурагч Б.Жавзанпагма бэлтгэсэн багш О.Уртнаа, 4-р сургуулийн сурагч Э.Ганцолмон бэлтгэсэн багш Х.Сувдмаа, ЭЦДС-ын сурагч Г.Содмаа бэлтгэсэн багш Б.Очирхуяг нар тус тус шалгарч өнөөдөр тэднийг Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.
Түүнчлэн Орхон аймгийн Химичдийн холбоо Улсын химийн олимпиадын анхны аварга Р.Улаанхүүгийн нэрэмжит химийн олимпиадыг бүсийн хэмжээнд зохион байгуулахаар болсноо энэ үеэр илэрхийлэв. Ингэснээр ЭЕШ-аар химийн хичээлээр бүсийн хэмжээнд өндөр оноо авсан сурагч, багш нарыг урамшуулж хүрээлэл тэлж буй юм. Орхон аймгийн Химичдийн холбоо 2024 оны ЭЕШ-аар Химийн хичээлээр 800 оноо авсан Хөвсгөл аймгин сурагч Б.Хуланг урамшуулахаар болжээ
0 сэтгэгдэл