“Байгалийн гамшиг хэлж ирдэггүй хийсч ирдэг” гэж монголчууд ярьдаг. Хэдийгээр олон жилийн давтамжтай зудын гамшиг хэлж ирээгүй ч бид бэлэн байдлыг хангаж чаддаггүй нь нүцгэн үнэн билээ. Сүүлийн жилүүдэд болсон зудыг хохирол манай улсын нийгэм эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг ч бид урьдчилан сэргийлэх бэлтгэлийг үндсэндээ хангаж чаддаггүй. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр манай улсын өвлийн улирлын хур тунадасны хэмжээ нэмэгдэж гамшиг болох эрсдэл нэмэгдэж буйг өнгөрсөн өвлийн зуд бэлээхэн харуулсан. Иймд өвөл хаяанд ирж буй цаг үед өвөлжилтийн бэлтгэлийн хэрхэн хангаж буй талаар өнөөдөр сэтгүүлчид хийгээд мэргэжилтнүүд, олон улсын байгууллагын хамтарсан уулзалт болсон юм. Уг уулзалтыг “Амгалан дэлхий түншлэл” ТББ-ын дэргэдэх Монголын тогтвортой хөгжлийн сэтгүүлчдийн клуб, ЮНЕСКО-той хамтран “Өвөл, хаварт бэлэн үү” уулзалтын өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтад ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал профессор ноён Шахбаз Хан цахимаар оролцож үг хэллээ. Тэрбээр “Эрхэм зочид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө ОБЕГ, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага өнөөдөр Монгол орны өвөлжилт, хаваржилтийн талаарх хэлэлцүүлэгт оролцож буйдаа баяртай байна. ЮНЕСКО-ийн хувьд боловсролын хүртээмж, тогтвортой байдлыг үргэлж дэмжин ажиллах болно. Монгол орны хувьд цаг зудын гамшиг нь боловсролын хүртээмжийг доголдуулж, хүүхдийн тасралтгүй сурах эрхийг зөрчиж байна. Цаашдаа ч цаг уурын эрс тэс байдалтай нүүр тулж, байгалийн гамшиг тохиолдох эрсдэл өндөр байгаа. Ийм нөхцөл дахин үүсэхэд ирээдүй хойчийнхоо боловсролд анхаарч тасралтгүй суралцах, бэрхшээлийг даван туслах бэлэн д хангах шаардлагатай байна. Хүүхдийн сурах орчныг бүрдүүлэх боловсрол эзэмшүүлэх гэдэг хамгийн чухал асуудал. Тиймээс өнөөдрөөс цаг агаарын хүнд нөхцөлд хүүхдүүдийн боловсролыг тасалдуулахгүй байх талаар бэлтгэх хэрэгтэй” хэмээсэн юм. Түүчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр “Зудын сургамж, өвлийн бэлтгэл” сэдвээр илтгэл тавилаа. Б.Ууганбаяр “Зуд болоход хамгийн түрүүнд зам даваа гаргах асуудал тулгардаг. Өнгөрсөн өвөл бид 138000 километр замыг туулж зам даваа гаргасан. Ингэснээр хүүхдийн хичээл сургууль тасалдах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, өвс тэжээл хүргэх нөхцөл бүрдсэн юм” гэдгийг хэлж байлаа.
0 сэтгэгдэл