Орхон аймагт 2024 оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн осолд 21 хүүхэд өртөж үүнээс 6 хүүхэд хүнд болон хүндэвтэр бэртжээ. Явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирохоос урьдчилан сэргийлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцдог иргэдэд зөв дадал суулгах, явган хүний гарцаар гарч хэвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, сурталчлан таниулах, хэвийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Ногоон гэрэл-Цагаан шугам” нэгдсэн арга хэмжээ 2024 оны аравдугаар сарын 21-ний өдрөөс мөн оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион зохион байгуулж байна.
Монгол улсад анх 1982 онд Бага насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс сургуулийн насны хүүхэд багачуудын дунд НОГООН ГЭРЭЛ - ЦАГААН ШУГАМ тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар өдгөө 42 жил болж байна. Зохион байгуулах хугацаанд хүүхэд багачуудын дунд Урлаг уран сайхнаар болон цагдаа зохицуулагчийн дохионы утга учрыг ойлгуулсан агуулгатай зохион байгууллагддаг байсан бол энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдаас гадна тэдний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг татан оролцуулах юм. Тэмцээнийг 5 төрлөөр зохион байгуулж, тэмцээн тус бүрээр шалгаруулан байр эзлүүлж, шалгарсан бүтээлийг улсад явуулахаар болсон нь өмнөх жилүүдээс онцлогтой юм
Энэхүү тэмцээнийг Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа хүүхдийг бага наснаас нь замын хөдөлгөөний дүрэмд сургах, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалтай болгох зорилгоор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
0 сэтгэгдэл