Пүрэв гариг
2025/04/03
Цаг агаар
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
Б.Зоригтбаяр: Хотдоо тулгамдаж байгаа хамгийн том асуудлуудаа барьж авч, цогцоор нь ээлж дараатай шийдвэрлэхээр төсвөө боловсруулсан.
Б.Соёл-Эрдэнэ
Сэтгүүлч
418
0
0
3 сарын өмнө

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяртай ярилцлаа.

 -Орхон аймгийн 2025 оны төсөвт ямар өөрчлөлт, шинэчлэлүүд орж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?

-2025 оны төсвийн хувьд нэлээд онцлогтой байгаа. Бид иргэдээс ирсэн санал хүсэлтийг эрэмбэлж, хамгийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилготойгоор 2025 оны төсвийг өргөн барилаа. Энэ эрэмбээр эрчим хүч, инженерийн шугам сүлжээ, эрүүл мэнд болон боловсролын салбарт зайлшгүй шаардлагатай ажлуудад хөрөнгө оруулахаар тусгаад байна. Ингээд төсвөө аймгийн хэмжээнд анх удаа хоёр намын бүлэг, төсвийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдээр олон удаа хэлэлцүүлж, саналыг нь авсан учраас нэлээд чамбай, онцлох төсөв болсон гэж үзэж хэлнэ. Аймагтаа тулгамдаж байгаа, хоолой дээр тулаад ирчихсэнхамгийн том асуудлуудаа барьж авч, цогцоор нь ээлж дараатай шийдвэрлэхэд анхаарч төсвөө боловсруулсан.

Тухайлбал, өнөөдөр манай аймагт эрчим хүчний асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Захын гэр хорооллын өрх 200 вольтын цахилгаан гүйдэл 140-150 вольттой буюу хүчдэл уналттай байгаа учраас усаа халааж чадахгүй байна. 

Монгол Улсын Засгийн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт улсын төсвийн 33,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 35 кВт-ын  агаарын шугам татах ажлыг тусгасан. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025  оны  төсөвт хориг тавьж, УИХ дахин баталсантай холбоотойгоор дээрх ажил 2030 оноос наашгүй болсон гэхэд болно. Өөрөөр хэлбэл, 2027-2029 он хүртэл  гурван жил дараалан төсвийг нь хуваарилсан гэсэн үг юм. 

Тиймээс энэ цаг хугацааг хүлээхгүйгээр орон нутгийн төсвөөсөө асуудлаа шийдэхээр зорьж байна. Мөн дулааны шугам сүлжээний талаар иргэдээс маш олон гомдол ирж байгаа. Аваарын байдалтай байгаа дулааны шугам сүлжээгээ шинэчилж, засварлахгүй хойшлуулах тусамасуудал хүндэрнэ. Тийм учраас эрчим хүчний болон инженерийн шугам сүлжээний хоёр ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсгүүдийн дүгнэлтэд үндэслээд энэ хоёр салбарт хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн учраас нэг удаадаа тэвчих ёстой зардлаа тэвчье гэдэг байр сууринаас намын хоёр бүлэгтээ санал тавиад, ямар ч байсан төсвөө өргөн барьсан.

Хэрэв бидний өргөн барьснаар батлагдчихвал эрчим хүчний хувьд заавал яам, төрийг харахгүйгээр Эрдэнэтийнхээ асуудлыг эхнээс нь шийдэх боломж нээгдэнэ. Өнөөгийн байдлаар Эрдэнэт, Булганд эрчим хүчний техникийн нөхцөл хүссэн маш олон иргэн, аж ахуйн нэгж байгаа ч үнэхээр хүнд байгаа тул өгч чадахгүй байгаа. Үүнийг дагаад нөхцөлөө авч чадахгүй жижиг, дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн дэд бүтцийн асуудал нь шийдэгдэхгүй зогсчихсон, үйл ажиллагаагаа өргөжүүлж чадахгүй, эдийн засгийн хувьд хөгжил боомилогдоход хүрээд байгаа юм. Тиймээс ирэх онд эрчим хүч, инженерийн шугам сүлжээний асуудлаа шийдвэрлэхээр 70 гаруй тэрбум төгрөг төсөвлөөд байна.

-Тэвчиж болох зардлуудыг энэ удаа хойш нь тавьсан гэж Та хэллээ. Тухайлбал, ямар зардлуудыг Та бүхэн тэвчиж байна вэ?

-Одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэмнэлтийн тухай хуульд 2022 оноос хойш гурван удаа тодотгол хийсэн бөгөөд оффисын зориулалттай тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж болон авто машин худалдан авахыг хориглосон. Манай төсвийн бүх байгууллага болон аж ахуйн нэгжүүдээс 2.8 тэрбум төгрөгийн тавилга, эд хогшил, 3.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий машин шинэчлэх санал ирсэн. Эдгээрийг бид 100 хувь тэвчсэн. Түүнчлэн төлөөлөгчдийн хувьд баг, сум дээрээ байгаа тулгамдсан асуудлуудаас илүүтэй нийт иргэдэд хэрэгтэй юу, аймгийн хэмжээнд аль нь илүү яаралтай чухал уу гэдгээр хандаж, асуудлуудыг эрэмбэлсэн. 

-Таны хувьд Засаг даргын ажлаа аваад анхны төсвөө өргөн барьж байгаа. Төсвийг цөөн үгээр тодорхойл гэвэл Та юу гэж хэлэх вэ?

-Иргэдээ найдвартай эрчим хүч, дулаанаар хангах үүргийнхээ хувьд эрчим хүчний асуудлыг нэн тэргүүнд тавьсан. Үүний дагаад аж ахуйн нэгж, ЖДҮ эрхлэгчид бий болох ёстой. Хоёрт, Эрдэнэт хот өнөөг хүртэл 1975 онд тавьсан инженерийн шугам сүлжээтэйгээ явж байгаа. Дулааны болон цэвэр усны шугамын маань 70 орчим хувийнх нь насжилт хэтэрсэн, байнгын аваарын нөхцөлд байна. Өнгөрсөн жилүүдэд гал унтраах байдалтайгаар явж ирсэн. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхгүй бол жилийн жилд яригдана. Тиймээс эрчим хүч, инженерийн шугам сүлжээ гэсэн хоёр салбарыг барьж авч байгаа. Ингээд дараагийн зайлшгүй хөрөнгө оруулалт хийж, анхаарах салбар эрүүл мэнд, боловсрол. Хүүхдүүддээ сурах таатай орчин бүрдүүлж, иргэддээ үзүүлж  байгаа эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулн

-Цахилгаан, дулааны асуудлаа цаг алдахгүй шийдэхгүй бол гарах эрсдэл нь нэлээн ноцтой болсон юм байна гэж ойлголоо?

-Ер нь инженерийн шугам сүлжээний нөхцөлөө харвал 5-6 жилийн дараа Эрдэнэт хот маань хөлдөх аюултай байгаа. Эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхгүй бол гэр хороолол дахь хүчдэлийн уналт байнга л үргэлжилнэ. Дээрээс нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан цэвэр агаартай холбоотой төслийг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Эрчим хүч гэлтгүй газаар, эко байдлаар халаалтаа шийдвэрлэх техник, технологиудыг судалж нэвтрүүлэх шаардлага ч бий.

Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд төсвийн бодлогыг харахаар иргэдэд таалагдах, эсвэл багт тулгамдаж байгаа гэдгээр ньхурлын төлөөлөгч нар асуудлаа тавиад шийдвэрлүүлж ирсэн. Нэг талдаа энэ нь төлөөлөгчдийн үүрэг ч нөгөө талд Эрдэнэт хот гэсэн том агуулгаар нь харалгүй орхигдуулсан тал байна. Тиймээс сонгуулийн дараа бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа эхний жилдээ миний бие эдгээр хуримтлагдсан том асуудлаа эхэлж шийдвэрлэе гэдэг саналаа төлөөлөгч нартаа тавьж тайлбарласан. Цаашдаа ч бид хэсэг , хэсэг хөрөнгө оруулалт хийгээд байхгүй. Нэг асуудлыг барьж аваад, дахин тэр хүрээнд асуудал дурдагдахааргүй, үүссэн ч багахан төсвөөр зохицуулах боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэх бодлогоор хөрөнгө оруулалтыг түлхүү тавихаар зорьж байгаа. 

Тухайлбал, манай Орхон аймгийн хуучны есөн давхар барилгууд бүгд хуучин лифттэй, эвдэрч гэмтдэг, сэлбэг нь олддоггүй гээд байнга асуудал дагуулдаг. Тиймээс ирэх жил нийт цахилгаан лифтнүүдээ 100 хувь шинэчлэхээр төсөвт тусгасан. Цаашдаа иргэдээс лифтний талаар санал гомдол дахиж ирэхгүй болно л гэсэн үг. Энэ мэтчилэн бид асуудлыг барьж авахдаа нэг мөсөн цогцоор нь шийдээд явна. 

-Ус, дулаан гэхээр гэр хорооллын иргэдэд хамаагүй болчих ч юм шиг ойлгогдож болох юм. Төсвийн бодлогыг хэрхэн хүртээмжтэйгээр иргэдэд хүргэх вэ? 

-Яг тийм. Байшин хороололд амьдардаг иргэдэд шугам сүлжээ нь задрах, бохир нь бөглөрөх, халаалт нь халахгүй байх гэх мэт хүндрэл гардаг гардаг. Харин гэр хорооллын иргэдэд маань хүчдэлийн уналт, түлээ түлш гэх мэт бэрхшээл нь өөр. Өөрөөр хэлбэл, байшин хорооллын иргэдэд тулгамддаг асуудлыг гэр хорооллын иргэд, гэр хорооллын иргэдэд тулгамддаг асуудлыг байшин хорооллын иргэд мэдэхгүй, ойлгохгүй.  Өндөрлөг газар амьдардаг айлууд үер усны аюулгүй, түүнээс улбаатай хор хохирлыг ойлгохгүй шүү дээ. Харин тэр орчинд амьдарч байгаа иргэн, тоглож байгаа хүүхдүүдэд ширүүн бороо орох нь хамгийн их айдас, аюулыг дагуулж байдаг. Тийм учраас л бид баг, сум гэж ярихгүйгээр аймгийн хэмжээнд, иргэд, аж ахуйн нэгжийнхээ төлөө орхигдсон асуудлыг эрэмбэлж шийдэхийг зорьж байна. Цөөн хэрнээ агуулгаараа том асуудалд анхаараад явъя гэж байгаа нь энэ юм. 

-Эрүүл мэнд, боловсролын салбарыг Та онцолсон. Орхон аймгийн хувьд сургуулийн хүртээмж хэр байна вэ. Одоогийн нөхцөл байдлын талаар ярихгүй юу? 

-Манай Орхон аймаг цэцэрлэгийн хувьд хүртээмж сайтай. Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн 98 хувь нь хамрагдаж байгаа. Сургуулийн хувьд хүртээмж бага зэрэг сул байгаа. Бага анги дээд тал нь 45 хүүхэдтэй байна. Ирэх жилүүдэд гурван сургууль ашиглалтад орно. Ингэснээр ЕБС-ийн анги дүүргэлт харьцангуй буураад ирнэ. Цаашдаа бид боловсролын салбарт гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангиудыг сургуулиудад бий болгохыг зорьж байгаа. Одоогоор сурагчдыг хүүхдийн автобусаар хорооллоосоо төв рүүгээ зөөдөг бол цаашдаа нийгмийн, биологийн ахлах ангиудын сургуулиудыг гадагш нь гаргаад, төвөөсөө гадагш зөөдөг ийм өөрчлөлтийг боловсролын салбарт оруулахаар эхний тооцоо судалгааг хийгээд явж байна. 

Манай аймгийн ихэнх сургуулиуд насжилт өндөртэй, дулаан алдагдал ихтэй, шугам нь муудсан гээд маш олон асуудал бий. Тэгэхээр бид 2026 онд ЕБС-уудаас яг аваарын байдалтай байгаа сургууль, цэцэрлэгээсээ эхний ээлжинд шийдээд явна. 2026 оноос сургууль, цэцэрлэгийн асуудлыг яг цогцоор нь барьж аваад шийдэх юм. Үүний тулд ирэх оны төсөв дээр зөвлөх үйлчилгээ буюу зураг зурах ажилд зориулж 5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ингээд 2025 ондоо зуруулчихвал 2026 онд хийх ажлууд маань тодорхой төсөвтэй, ТЭЗҮ-тэйгээр гараад ирэх тул үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан асуудлуудаа шийдээд явна.

-Эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Эрүүл мэндийн сайд С.Мөнхсайхан манай аймагт мөн ажилласан. Энэ үеэрээ Хавдрын тасаг байгуулж, тоног төхөөрөмжөөр хангахаар болсон. Аймгаас Хавдрын тасгийн доторх засварын ажлыг хариуцаад 800 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр болсон. Эрүүл мэндийн салбарт ирэх жил өмнөх жилүүдтэй адил хөрөнгө оруулалтууд хийгдээд явна. Ер нь манай аймгийн хуучны барилгуудад засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлагатай. Төрөх тасгийн засварыг мөн инженерийн шугам сүлжээтэй цогцоор нь шийдвэрлэхээр 1.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн тоног төхөөрөмжөөр хангана. Тэгэхээр энэ төрлийн эмчилгээ шаардлагатай иргэд Улаанбаатар явахгүйгээр Орхон аймагт эмчлүүлэх боломжийг яамтайгаа хамтраад хийнэ гэсэн үг.

-Та бүхэн Орхон аймгийн эдийн засгийн нөөц чадамжийг дайчлах тал дээр ирэх 2025 онд яаж ажиллана гэж харж байгаа вэ?

-Улсад орлого төвлөрүүлдэг таван аймаг байгаа. Өмнөговь ирэх онд 1.8 их наяд, Орхон аймаг 145 тэрбум, Дархан хоёр тэрбум, Дорноговь аймаг нэг тэрбум гаруй төгрөг төвлөрүүлэхээр байгаа.

mБид улсаас татаас авдаггүй. Өөрсдийнхөө аж ахуйн нэгж, тэр дундаа “Эрдэнэт үйлдвэр”-ээс орж ирсэн орлогоороо л аймгаа авч явдаг гэсэн үг. Тэгэхээр том уурхай дагасан хотын зовлон бол улсаас хөрөнгө оруулалт авахгүй, өөрсдийнхөө нөөц бололцоогоор асуудлуудаа шийдвэрлэдэг. Цаашдаа томоор бодвол бид эдийн засгаа тэлэхийн тулд жижиг, дунд бизнес эрхлэгчдээ түлхүү дэмжсэн бодлого барина. Ингэж байж төрд, төсөвт дарамт болохгүй, улсад төвлөрүүлж байгаа орлого өсөж, тэрнийхээ үлдэгдлээр аймгаа авч явах бодлогоо өргөжүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлууд цогцоороо шийдэгдэх боломж бүрдэх ёстой. Тиймээс бид ирэх жилүүдэд бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллах, бизнес эрхлэгчдээ дэмжих боломжийг бодлогын түвшинд хэрэгжүүлнэ. 

Наад зах нь “Эрдэнэт үйлдвэр” улсын төсвийн бараг 10 орчим хувийг төлж байгаа, жилдээ 1.3 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ авч байна. Түүнийх нь бараг 90 орчим хувь нь импортын бараа. Энэ импортын барааг орлох хэмжээний үйлдвэрүүдийг оруулж ирэх, бодлогоор УИХ-ын гишүүдтэй хамтарч, санал тавьж, төрийн болон орон нутгийн өмчийн    хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах буюу тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар ЖДҮ эрхлэгчдээ дэмжих, импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг дэмжих  бодлогод түлхүү анхаарах хэрэгтэй байна. Импортоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн авч байгаа бараа бүтээгдэхүүний ядаж 30-40 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг, түүнийг нь том үйлдвэр худалдаж авдаг ийм зүйл рүү анхаарал хандуулж явмаар санагдаад байгаа. Ирэх жилүүдэд энэ чиглэлд нэлээд анхаарал хандуулна. 

-Засаг даргын мөрийн хөтөлбөрт эдгээр бодлогын асуудлууд, бизнесийн орчныг сайжруулах бодлого ямар байдлаар тусгалаа олсон бэ. Энэ хүрээнд 2025 онд ямар ажлууд төлөвлөөд байгаа тухайгаа ярихгүй юу?

-2024 оны наймдугаар сард Орхон аймгийн хувьд түүхэн ой тэмдэглэсэн. 1974 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Атрын II аяныг эхлүүлж байсан. Тухайн цаг үед Монгол Улсын өнцөг булан бүрээс илгээлт өвөртлөсөн хүмүүс буюу одоогийн манай ахмадууд Орхон аймагт ирж, Булган аймгийн Эрдэнэт хороонд суурьшиж байсан. Энэ үеийн түүх буюу илгээлтийн эздийн 50 жилийн ой болсон. Тэгвэл тухайн үед илгээлтээр ирж Орхон аймгийг бүтээж байсан, цаашдын 50 жил Эрдэнэт хотод байх иргэд маань өөрсдөө илгээлт өвөртлөж, хотоо хөгжүүлэх 50 жилийн зорилгоо тодорхойлсон. Энэ хүрээнд “Эрдэнэт-Шинэ илгээлт 50” гэсэн төсөл хэрэгжүүлж, 12 дэд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийг Эрдэнэт хотын цаашдын хөгжлийн гарц гэж бид тодорхойлсон. Үүнээс зургаан төслийг нь Эрдэнэт үйлдвэр хэрэгжүүлээд явах бол үлдсэн зургаан төслийг Орхон аймаг хэрэгжүүлэх юм. 

Эдгээр нь Ухаалаг хот, Ногоон хот, Цэвэр агаартай хот, Чанартай авто замтай хот, Эрүүл, боловсролтой хот, Төлөвлөлттэй хот болох гэсэн ийм зургаан ажил байгаа. Ирэх жилийн төсвийн гол зорилго ч үүнтэй уялдаж байгаа.  Цэвэр агаартай хот болох зорилгынхоо 50 орчим хувийг эрчим хүчний хөрөнгө оруулалтаараа давхар шийдэж байна гэсэн үг. Төлөвлөлттэй хот болох, Ухаалаг хот болох сууриа мөн тавьчихаж байгаа юм. Энэ бүх төсөл маань бизнес төлөвлөлттэй, суурь баазтай, тооцоо судалгаатай учраас хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа. Эдгээр нь Орхон аймгийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн ийм хөтөлбөр болж хэрэгжихээр боловсруулаад ИТХ-д өргөн барьсан байгаа.

-Иргэд тулгамдаж байгаа олон асуудлаараа санал гомдол гаргадаг. Та яг ажлаа авснаас хойш иргэдийн санал гомдолтой холбоотой асуудлаар хэрхэн ажиллаж байна вэ. Арга барилын хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Ер нь төрд итгэх иргэдийн итгэл сул байгаа. Тэр нь иргэдийн гаргасан өргөдөл, санал гомдлыг хоосон найдлага төрүүлээд шийдэхгүй уддагаас үүдэлтэй. Ингээд гарц шийдэлгүй болчихоор иргэд төрд бухимддаг. Тиймээс бид иргэдийнхээ санал хүсэлтийг аль болох дор нь шийдвэрлэх, болохгүй бол шалтгааныг нь үндэслэлтэй хүргүүлж, эргэх холбоотой ажиллах зарчим барьж байна. Энэ ч утгаараа долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдтэйгээ уулзаж, баасан гарагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр холбогдох албаныхны хамтаар газар дээр нь ажиллаж байгаа. 

Би ажлаа аваад 45 хонож байна. Энэ хугацаанд пүрэв гарагт  иргэдтэйгээ уулзаж, баасан гарагт гадуур ажиллаад хэвшсэн. Мөн 70351111 тусгай дугаарт ирж байгаа өргөдөл гомдолтой өглөө бүр танилцдаг. Тухайн санал, гомдлын дагуу  эргээд иргэдтэйгээ холбогдох, мөн хэлтэс, агентлагийн дарга нарыг иргэдийн ирсэн санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгааг хянах үүрэг бүхий мэргэжилтнүүдээр тандуулах, зөв мэдээлэл өгсөн эсэх, хариулсан эсэхт нь хяналт тавьж байна. 

Ингэснээр иргэд хүсэлт тавиад нэг бол шийдүүлэх, нэг бол яагаад шийдэж болохгүй байгаа учир шалтгааныг нь ойлгож авах юм. 

-Эргэх холбоотой байна гэдэг маш чухал харилцаа болоод байна л даа.

-Төр бол иргэн төвтэй. Төрийн тусгал иргэд, иргэдийн тусгал төр. Тийм учраас иргэдийнхээ асуудлыг шийдэх ёстой. Төрийн алба хашиж байгаа бид төрийг иргэдтэйгээ холбох гүүр юм. Гүүр бат бөх байхын тулд иргэдээ л сайн ойлгож, асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Тэгж байж л төр оршин тогтноно гэж үздэг.

  -Та эдийн засагч хүний нүдээр харахад төсөв дээрээ хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Анхны өргөн барьсан төсвөөсөө орлогоо 30 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн орлого, ХАОАТ болон бусад татваруудын суурь судалгааг статистик мэдээллээр хангаж байгаад орлого нэмэх боломжтой байна гэдэг үүднээс нэмэгдүүлсэн. Ирэх жил хийх хөрөнгө оруулалтын төслүүд дээр инженерүүд, мэргэжилтнүүд маань ажиллаж, тооцоо судалгааг сайн гаргасан. Тийм ч учраас үр дүнг нь богино хугацаанд иргэд хүртэх байх гэж харж байгаа. 

Харин ирэх онд гүйцэтгэгч компаниудыг сайн сонгон шалгаруулж, хяналтаа сайн тавьж, иргэдтэйгээ ойр ажиллахад маш сайн анхаарна. Наад зах нь эрчим хүчний уналтын талаар иргэдэд ойлголт өгөх ёстой. Хороолол хорооллоор нь цахилгаан хязгаарлахын оронд хэрэглээгээ хянаж, хэмнэх, хөрөнгө оруулалтын талаар мэдээллийг зөв хүргэх хэрэгтэй. Иргэд маань ч бас ойлгоод дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

-Төрийн үйлчилгээг иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх тал дээр яаж ажиллах вэ?

-Засгийн газар Цахим хөгжлийн яам байгуулаад нэлээн олон зүйл хийж, төрийн үйлчилгээг цахим болгосон. Орхон аймгийн хувьд бусад аймгаас хамаагүй түрүүлж цахим шилжилт рүү орсон. Энэ хүрээнд “Цахим-1”  хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулсан. Тэгвэл “Ухаалаг хот болох” хоёр дахь том зорилтынхоо хүрээнд “Цахим-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж,  иргэд төрийн болон бусад үйлчилгээг авахад их ойлгомжтой байлгах үүднээс программчилсан аппликэйшн бий болгох зорилттой ажиллаж байна. 

 

 

Мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0
Хуваалцах:

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Та доорх талбаруудыг заавал бөглөх шаардлагатай! *

Шинэ мэдээлэл
Эрхэм УИХ-гишүүнээ Та санаачилсан төслөө эргэн нэг харна уу?
797
0
0
Засаг дарга Б.Зоригтбаяр 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
256
0
0
I-VI хорооллын орон сууцны байрнуудын дулаан, цэвэр усны шугам сүлжээг шинэчлэн
193
0
0
2025 онд 25 байршилд авто замын ажил хийгдэнэ
90
0
0
Залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, өвгөдөд энхрийлүүштэй жил гарч байна
428
0
0
Улсын аварга тариаланчаар Жаргалант сумын Улаантолгой багийн иргэн Гомбосүрэнгийн Нямцэцэг тодорлоо
183
0
0
Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцлээ
129
0
0
"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
159
0
0
Сар шинийн өдрүүдэд бага насны хүүхдийг үнсэхгүй  байх нь зүйтэй
126
0
0
Орхон аймгийн баг тамирчид Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадамд II байрт орлоо
89
0
0
Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнэд хоёр жил хорих ял авжээ
1217
2
3
“Хийморь” худалдааны төвийн сарын түрээс 74 сая төгрөг
432
0
0
Худалдан авах ажиллагааны хуулийн танилцуулах сургалт боллоо
259
0
0
XXII зууныг үзэх анхны хүмүүс буюу “БЕТА ҮЕ”-ийн тухай
404
0
0
Орлогод нийцсэн орон сууцны байр худалдан авах хүсэлтэй иргэдийн бүртгэл энэ сарын 22-нд эхэлнэ
825
2
6
Дулааны станцын Техникийн усны нөөц шугамыг шинэчилнэ
150
0
0
БОЭТ-ийг түшиглэн “Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргийлэлтийн төв”-ийг байгуулна
170
0
0
Б.Зоригтбаяр: Хотдоо тулгамдаж байгаа хамгийн том асуудлуудаа барьж авч, цогцоор нь ээлж дараатай шийдвэрлэхээр төсвөө боловсруулсан.
418
0
0
Иргэдийн саналд үндэслэсэн ТӨСӨВ ба ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ-ний шинэчлэл
191
0
0
“Эрдэнэт хотын Хүндэт иргэн”-ээр ДӨРВӨН иргэн шалгарлаа
299
0
0
Эрдэнэт хотын өдрөөр Төрийн шагналт “Баян Монгол” чуулгын сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэнэ
191
0
0
Эрдэнэт хотын Хүндэт иргэдийг шалгарууллаа
281
0
0
ШҮД УГААЛТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАЛДЛААНД 21 БАГИЙН 168 ХҮҮХЭД ОРОЛЦЛОО
375
0
0
III шатлалын эмнэлгийн төвлөрлийг сааруулах Үндэсний баг Орхон аймагт ажиллаж байна
277
0
0
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2024” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЕБС-ЫН 1-12 АНГИЙН СУРАГЧИД ЭЦЭГ ЭХ, БАГШ НАРЫН ДУНД УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА
228
0
0
Өвөр Монголын соёлын өдрүүд "Өсөхийн урт аян" номын нээлтээр эхэллээ
554
0
0
Б.Зоригтбаярыг Орхон аймгийн Засаг даргаар батламжиллаа
236
0
0
ЖАРГАЛАНТ СУМЫН УНАГАН ХҮҮ ЗАСАГ ДАРГА БОЛЛОО
569
2
6
9-дэх удаагийн анхдугаарт хуралдаанд Жаргалант сумын сонгуулийн хорооноос мэдээлэл өгөв
536
0
1
А.ТҮВШИНЖАРГАЛ: БИ МАН-Д ИНГЭТЛЭЭ АД ҮЗЭГДЭНЭ ГЭЖ ОГТ БОДСОНГҮЙ
1023
1
11
Баян-Өндөр сумын ИТХ-ын даргаар сонгогдсон Э.Эрдэнэбатын товч намтар
362
0
0
Орхон аймгийн ИТХ-ын даргаар Д.Мөнхбат улиран сонгогдлоо
247
0
1
Зуд хөдөөгийн сурагчдад сэтгэлзүйн дарамт болдог
239
0
0
"Гүн утга" уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчдийн шинэ номууд хэвлэгдлээ
360
0
0
Орхон аймаг 2023 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ Монгол Улсын шилдэг аймгаар шалгарлаа
260
0
0
2а хорооллын авто замын засварыг энэ долоо хоногт эхлүүлэх үүрэг өглөө
246
0
0
ТУСЛАХ БАГШИЙН “ЧАДАМЖИЙН ГЭРЧИЛГЭЭ”-Г ХУДАЛДАЖ АВЧ БАЙЖЭЭ
517
0
1
Бодлогоос “гээгдсэн” туслах багш
320
0
0
Эрдэнэтийн харьяалалтай оюутнуудын дунд Эрдэнэт-Шинэ илгээлт тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
268
0
0
БОЭТ энэ онд доод мөчдийн судасны мэс засал, хүүхдийн мэс заслийн эмчийг бодлогоор бэлтгэлээ
242
0
0
Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид тодорлоо
963
0
3
Орхон аймгийн Химичдийн холбооны тэргүүн Р.Улаанхүү: Өөрийн нэрэмжит химийн олимпиаддаа бүсийн хэмжээнд зохион байгуулан
329
0
0
Орхон аймгийн баяр наадмын нээлтэд оролцсон хүүхдүүдэд Calm&Hunnu louyng ресторанаас нэгдсэн журмаар хоол авч өгчээ
1501
1
17
Орхон аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүүллээ
1224
0
3
Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, улсын аваргуудад хүндэтгэл үзүүллээ
3516
0
6
Бугат сумын засаг дарга Х.Ууганбаяр: Дарга гэхээр ууртай, төв царайтай байдаггүй. Тэр ч утгаараа олны өмнө гарч дуулсан
304
0
0
Хуушуур, шорлог, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, ААН-ийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
304
0
0
Даниста-Урд хабитат-Дэнж-Уртын гол чиглэлд автобус явж эхэллээ
252
0
0
Байгаль орчны талаарх цуврал бүтээлийн ээлжит дугаарт Ой судлаач Ганбаатарын Эрдэнэцолмонтой ярилцав
675
0
1
Таеквондогийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна
379
0
0
VI хорооллоос Их залуу баг хүртэлх авто замыг өргөтгөж, шинэчлэх ажил эхэллээ
230
0
0
Зэрлэг амьтдыг хамгаалах стандарт батлагдлаа
409
0
0
Орхон аймаг, Эрдэнэт хотын баяр наадмыг наймдугаар сарын 1,2-нд тэмдэглэнэ
258
0
0
М.ТҮМЭНЖАРГАЛ: Аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөнд хоцордог, суухгүй байгаа удирдлагуудад арга хэмжээ аван
252
0
0
ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРООТОЙ
274
0
0
“Эрдэнэт хүүхэд хөгжил” баярын үйл ажиллагааны нээлтэд 680 сурагч оролцож байна
312
0
0
Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ?
329
0
1
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хаягдлын далан сэтэрчээ
329
0
0
Шинэ хөдөө-Үйлдвэрлэгч өрх төслийн хүрээнд тоног төхөөрөмж, иргэн ААН-д гэрээгээр эзэмшүүлэх зар
232
0
0
Дулааны цахилгаан станц бүрэн зогсолтын 3 хоногт 206 ажил хийхээр төлөвлөжээ
252
0
0
Долоон бурхан од, Баян-Өндөр хайрханыг тайх ёслол 24,25-нд болно
285
0
0
Эвдрэл үүссэн явган зам, явган замын хашлагыг засварлахад шаардлагатай зардлыг шийдвэрлэлээ
304
0
0
УИХ-ЫН ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИАР ОРХОН АЙМАГТ 48 ХЭСГИЙН ХОРОО АЖИЛЛАНА
248
0
0
Энэ бямба гаригт “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөг болно
230
0
0
Орхон аймаг нэг хүүхдийн үдийн хоолыг 2884 төгрөг болгон нэмэгдүүллээ
254
0
0
Орхон аймаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцны жишиг төслийг эхлүүлнэ
1091
4
9
gl
176
0
0
Хойд бүс нь 9,3 сая толгой малтай, 29,400 мянган малчин, мал бүхий өрхтэй бүс юм
247
0
0
Орхон аймгийн засаг даргаар томилогдсон М.Түмэнжаргал тамга тэмдгээ хүлээн авлаа
232
0
0
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг танилцуулах хойд бүсийн уулзалт ирэх даваа гаригт болно
333
0
0
“ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГАВЛАГДАВ” ЦУГЛААН ЗОХИОН БАЙГУУЛНА
276
0
0
ОРХОН АЙМГААС ХОЁР СЭТГҮҮЛЧ "ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА" ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙНА
257
0
0
Хотын өвөлжилтийн бэлтгэл хангах 2024-2025 оны төлөвлөгөөг баталлаа
193
0
0
Орхон аймаг Шинэ Номын өргөөтэй боллоо
289
0
3
2А хороололд баригдах ЕБС-ийн газрын асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болгов
331
0
0
Н.БАЙГАЛЬМАА: Аливаа улс орны гол цом, хөдөлгөгч хүн нь ерөөсөө л хүн өөрөө билээ
349
0
1
"Орхон сайтуудын холбоо"-ны тэргүүнээр сэтгүүлч Т.Атарбаяр ажиллана
390
1
1
МСНЭ-ийн Орхон салбар зөвлөл нь редакцууддаа хуулийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ
295
0
0
Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ
257
0
0
Гэр хорооллын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлах ХУРДАН төв нээлтээ хийлээ
201
0
0
Хуурайшилтын улиралд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье!
357
0
0
Аймгийн хэмжээнд 3652 малын сэг зэмийг устгаад байна
310
0
0
“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-2024 болж байна
257
0
0
Орхон аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
215
0
0
Иргэдийг санал хүсэлтийг хүлээн авах 70353511 дугаарт 2024 оны I улирлын байдлаар 433 өргөдөл, гомдол иржээ
220
0
0
Уурхайчин багт 16 давхар 168 айлын орон сууц барих “E kannam” төслийн нээлт боллоо
316
0
1
ИРЭХ ДӨРӨВДҮГЭЭР САРД ИХЭНХ НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС ДУЛААН БАЙХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
356
0
0
“Орлогод нийцсэн орон сууц”-ны байр худалдан авах хүсэлтэй иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ
295
0
0
Авто замын нүхэн эвдрэлийг хүйтэн асфальтбетоноор нөхөх ажил үргэлжилж байна
298
0
0
Энэ жил “Сүрьеэ өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр”-ийг "БИД СҮРЬЕЭГ УСТГАЖ ЧАДНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэн
253
0
0
ӨНӨӨДӨР КАЗАХ ТҮМНИЙ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР БОЛОХ НАУРЫЗЫН БАЯР ТОХИОЖ БАЙНА
410
0
2
Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт болно
251
0
1
Чөлөөт бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт болно
234
0
0
2024 оны 2-р сарын байдлаар Орхон аймагт 335 ажлын байр бий болсны 64.2 хувь буюу 215 нь шинэ ажлын байр байна.
216
0
0
Эрдмийн баяр”-аар А үсгийг найман саяар үнэлжээ
340
1
1
Шар усны үерийн эрсдэлээс сэрэмжлүүлж байна
308
0
0
Сурагчдын III улирлын амралт дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ
220
0
0
Малын сэг зэмийн устгалыг ирэх 7 хоногт эхлүүлнэ
240
0
0
Монголбанк сэтгүүлчдэд эдийн засгийн мэдлэг олголоо
257
0
0
Фэйсбүүк, инстаграм зэрэг платформууд хэсэг хугацаанд унтарчээ
304
0
6
ЖДҮ-ийн зээлийн санхүүжилтыг ирэх гуравдугаар сард багтана олгоно
261
0
1
Гуравдугаар сарын 15-наас 200 тн нөөцийн махыг худалдаанд гаргана
285
0
0
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан Засгийн газрын “Шуурхай бүлэг III” өнөөдөр манай аймагт ажиллалаа
240
0
0
Группийн хуралд оролцох гэж эмнэлэгт ирдэг байсныг болиулав
393
0
2
Орхон аймагт 230 гаруй толгой мал зүй бусаар хорогджээ
230
0
0
Малчдын зээлийг хойшлуулах асуудлаар банкуудтай зөвшилцөлд хүрлээ
232
0
0
Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн хэмжээнд нийт 13 хүүхэд шинээр мэндэлжээ
321
0
1
Эрдэнэт хотоос 30 хүүхэд БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцах боломж бүрджээ
234
0
0
Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ СУЛЛАЖЭЭ
259
0
0
Орхон аймагт энэ оны эхний 1 сарын байдлаар шинээр 96 ажлын байр бий болжээ
284
0
0
Шинийн 2,3-нд Өрхийн эмнэлгүүд 11:00-14:00 цаг хүртэл ажиллана
234
0
0
БУЛГАН АЙМГИЙН БУГАТ СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ ,АВАРГА ТАРИАЛАНЧ МЯНГАТ МАЛЧИД ШАЛГАРЛАА
523
0
4
Сар шинийн баярыг тохиолдуулан анхааруулах ЗӨВЛӨМЖ
313
0
0
Сар шинийн баярын босгон дээр МСНЭ-ийн Орхон аймгийн салбарын тэргүүлэгчид  уламжлал ёсоороо ахмад сэтгүүлчдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэв
270
0
0
“Номын өргөө” цогцолбор барилга 2023 оны шилдэг барилгын нэгээр шалгарлаа
270
0
0
Баян-Өндөр сумын аюулгүйн нөөц дэх өвс, тэжээлийг малчдад үнэ төлбөргүй олгоно
365
0
0
Нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдсан 30 орчим иргэн архины хамаарлаас бүрэн гарч, гэр бүлдээ эргэн очсон сайн үр дүн гарчээ
276
0
0
Иргэн бүрт 2022 оны ноогдол ашиг 116 мянган төгрөг олгоход бэлэн боллоо
529
0
0
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1072 хувьцааны данс нээж өгнө гэх залилан ихэсчээ
373
0
0
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булганд дахин нэр дэвшихээр намын дарга нараа "тойглож" явна
332
0
0
"Ирээдүйн одод" сургуулийн спорт заалны өргөтгөл ашиглалтад орлоо
258
0
0
Дарханд шатахууны сав шатаж, гурван иргэн амиа алдсан хэрэгт 2 ажилтанг буруутгаж ЯЛЛАЖЭЭ
279
0
0
Хотын суурьшлын бүсэд байрлалтай ШТС-уудыг нүүлгэнэ шилжүүлнэ
235
0
0
СТАТИСТИК: 2023 онд 63.9 мянган эх амаржиж, төрөлт өмнөх оноос 1200-гаар буурчээ
253
0
0
Монгол Улсад анх удаа сумын хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж энэ сарын 29-нд нээлтээ хийнэ
433
0
1
Сурагчдын гуравдугаар улирлын хичээл даваа гарагт эхэлнэ
409
0
4
НӨАТ-ын IV улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
282
0
0
ГАЛ ТҮЙМРИЙН ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС ГАРГАНА
168
0
0
Хоёрдугаар сарын 1-нээс НОГДОЛ АШИГ болох 120 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлнэ
360
0
1
Улаанбаатар хотоос Эрдэнэт хотыг зорино ирэх иргэд их байна
505
0
0
2022,2023 оны ЭТТ ХК-ийн ногдол ашиг болох 430 мянган төгрөгийг хоёр хувааж олгоно
225
0
0
ОРХОН АЙМГААС УЛСЫН АВАРГУУД ТОДОРЛОО
206
0
0
Цагаанчулуут багт 150 айлын 16 давхар орон сууцыг барихаар төлөвлөж байна
291
0
0
Эрдэнэт хотын гоё зурагууд
367
0
0
17-р сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны бохирын шугам, ариун цэврийн байгууламжийг 62,4 сая төгрөгөөр засварлана
247
1
1
Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын алба хаагчид цахимжуулалтын чиглэлээр туршлага судаллаа
207
0
0
“Эрдэнэтэд үйлдвэрлэв” төвийг энэ онд ашиглалтад оруулна
376
0
0
Л.Галсансайхан нь Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо
302
0
0
Авто зам-2024 хэлэлцүүлэг боллоо
197
0
0
Эрдэнэт Ус, Хот тохижуулах газарт 2,5 тэрбум төгрөгөөр парк шинэчлэлт хийнэ
213
0
0
Outlaw - Эрдэнэт бол хот
356
0
0
Аудио- Эрдэнэт бол хот
245
0
1
Зэст багт 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто замын засвар, шинэчлэл хийнэ
249
0
0
Хүрэнбулаг багийн тохижилтод 409.2 сая төгрөг зарцуулна
251
0
0
Шанд, Даваат багт орон нутгийн төсвийн 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ
305
0
0
Энэ онд БОЭТ-д орон нутгийн төсвийн 3,5 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийнэ
173
0
0