Аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Худалдан авах ажиллагааны хуулийн танилцуулга сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад төрийн байгууллагын дарга, нягтлан бодогч, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтнүүд, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар хамрагдаж байна. Энэ онд аймгийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд нийтдээ 152,5 тэрбум төгрөгийн 426 төсөл арга хэмжээ төлөвлөгджээ.Төрийн хэмнэлтийн тухай хуульд зааснаар 2025 онд хэрэгжих, төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг 5-р сарын 31-ний дотор бүрэн дуусгах ёстой. Энэ хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусаагүй бол санхүүжилтыг төсвийн хэмнэлтэд тооцохоор хуульд заасан. Иймд худалдан авах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулж, хууль журмыг мөрдөж, тендер шалгаруулалтыг хариуцлагатай шуурхай зохион байгуулахыг аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр үүрэг болголоо.






0 сэтгэгдэл