Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Орхон аймгийн баг тамирчид Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадамд II байрт орлоо

Энэ сарын 17-23-ны өдрүүдэд Улаанбаатар, Орхон аймагт  нэгэн зэрэг зохион байгуулсан  Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам амжилттай болж өндөрлөлөө.

Орхон аймгийн баг тамирчид Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадамд II байрт орлоо

Энэ сарын 17-23-ны өдрүүдэд Улаанбаатар, Орхон аймагт  нэгэн зэрэг зохион байгуулсан  Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадам амжилттай болж өндөрлөлөө. Наадамд эх орны өнцөг булан бүрээс өсвөрийн  шилдэг 546  тамирчин 478 багц медалийн төлөө  “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор өвлийн спортын найман төрлөөр хурд, хүч авхаалж самбаагаа сорив. 

Манай аймагт зохион байгуулсан  гүйлтийн цана, уулын цана, снөүбоардийн төрөлд 13 аймаг, нийслэлийн 6 дүүргийн 200 гаруй тамирчин оролцсон.  Наадмын нийт дүнгээр Хөвсгөл аймаг тэргүүлсэн бол  Орхон  аймгийн тамирчид 10 алт, 13 мөнгө, 9 хүрэл медаль хүртэж II байрт шалгарсан амжилтыг үзүүлэв. 

Засгийн газрын тогтоолоор хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тус наадмын онцлог нь   анх удаа хоёр өөр  нутаг дэвсгэрт нэгэн зэрэг зохион байгуулсан нь байв. Мөн тусгай олимпын спортын хоёр төрөл энэ наадмын хөтөлбөрт багтсан. Эх орны баруун хязгаар Баян-Өлгий аймгаас Монголын хүүхдийн өвлийн спортын наадамд анх удаа тамирчнаа оролцуулсан,   өвлийн спортын олон төрлөөр  улсын дээд амжилт олноор төрсөн, олон тамирчид хувийн амжилтаа ахиулсан  гээд онцлог үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө. 

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл