Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн Д. Үүрийнтуяа  С.Эрдэнэбатын хамтаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Сангийн яамтай хамтран зохион байгуулж байгаа тус хэлэлцүүлэгт Хойд бүсийн төрийн болон ТӨҮГ-ын худалдан авах ажиллагааны холбогдох албан тушаалтан, мэргэжилтэн, ААН-үүд, иргэд оролцов. 

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 1-р сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Тус хуулийн шинэчилсэн найруулга нь төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хүний оролцоог бууруулах, тендерийн шалгаруулалтыг шуурхай хялбар явуулах, хариуцлага, хяналтын тогтолцоог шинэчлэх зорилготой батлагдсан юм.

Уулзалт хэлэлцүүлгээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зарим зохицуулалт, төрийн өмчит хуулийн этгээдийн худалдан авах ажиллагаанд анхаарах асуудал, ерөнхий гэрээ байгуулах, цаашдын чиг хандлага, компанийн хуулийн зарим асуудал, худалдан авах ажиллагаанд үүсч буй шүүхийн маргааны зарим асуудал сэдвээр Төрийн өмчийн бодлого, зохицуулатын газрын Захиргаа, хууль зүйн хэлтсийн хуулийн  мэргэжилтнүүд илтгэл тавьж, уг сэдвийг тойрсон асуудлаар чөлөөтэй санал солилцож, хууль эрх зүйн зохицуулалтыг цаашид хэрхэн боловсронгуй болгох, сайжруулах талаар хэлэлцлээ. Уулзалт хэлэлцүүлэгт 22 иргэн тулгамдаж байгаа асуудалдаа хариулт авсан юм.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл