Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Улсын аварга тариаланчаар Жаргалант сумын Улаантолгой багийн иргэн Гомбосүрэнгийн Нямцэцэг тодорлоо

"Элдэв Эрдэнэт"  хэмээх модон могой жилийн сар шинийн баярын босгон дээр Луу жилийн Улсын аварга тариаланчаар Жаргалант сумын Улаантолгой багийн иргэн Гомбосүрэнгийн Нямцэцэг тодорч Аймгийн Засаг дарга Б.

Улсын аварга тариаланчаар Жаргалант сумын Улаантолгой багийн иргэн Гомбосүрэнгийн Нямцэцэг тодорлоо

"Элдэв Эрдэнэт"  хэмээх модон могой жилийн сар шинийн баярын босгон дээр Луу жилийн Улсын аварга тариаланчаар Жаргалант сумын Улаантолгой багийн иргэн Гомбосүрэнгийн Нямцэцэг тодорч Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Жаргалант сумын ИТХ-ын дарга Ш.Билгүүнбаатар, Жаргалант сумын засаг даргын орлогч Т.Лхагвацэрэн, ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий нар болон бусад албаны хүмүүсийг хамт хүндэтгэл үзүүлнэ шагналыг гардууллаа. 

Улсын аварга тариаланчийн цол хүртсэн Улаантолгой багийн иргэн Г.Нямцэцэг газар тариалангийн чиглэлээр 38 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр 1996 оноос хойш 2019 онд 1,7га талбай 2020 оноос одоог хүртэл 3 га газрыг эзэмшиж сүүлийн жилүүдэд байцаа 410-600 цн/га, үндэс үртэн 205-370 цн/га, хүлэмжийн өргөст хэмх 20-22 кг/м2 ургац хураан сан амжилт гаргасан. Г.Нямцэцэг нь 2 хүнийг Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулж ажлын байрыг баталгаажуулахын хамт 8 хүнийг түр ажлын байраар хангаж байдаг ажил олгогч юм. 

Түүний хийж бүтээсэн хөдөлмөрийг нь үнэлж төр засаг, аймаг, орон нутгаас 

1991 онд Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний тариаланч” медаль

1993 онд Жаргалант хорооны “Хорооны тэргүүний ажилтан” 

2007 онд Орхон аймгийн ИТХ-ын нэрэмжит шагнал 

2008 онд ХХААЯ-ны “Жуух бичиг” 

2011 онд Жаргалант сумын “Тэргүүний тариаланч”

2012 онд “Хөдөө аж ахуй, Хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдэг

2012 онд аймгийн “Тэргүүний тариаланч” 

2019 онд “Аймгийн аварга тариаланч”-аар тус тус шалгаран шагнагдсан байна

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл