Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

2025 онд 25 байршилд авто замын ажил хийгдэнэ

Авто замын засвар, шинэчлэлтийн ажил энэ онд үргэлжилнэ.

2025 онд 25 байршилд авто замын ажил хийгдэнэ

Авто замын засвар, шинэчлэлтийн ажил энэ онд үргэлжилнэ. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын гол ажил хотын доторх авто замаа засварлаж, шинэчилсэн.  Орхон аймаг 130 км авто замтай. Үүний 76 хувийх нь эдэлгээний хугацаа буюу насжилт дууссан. 2024 онд орон нутгийн төсвийн 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 49 байршилд 23.7 км авто замыг засварлаж, шинээр 9,4 км авто зам тавих, 5 байршилд 400 авто машины зогсоол байгуулахаар төлөвлөсөн. 2025 онд хийх  авто замын засвар, шинэчлэлтийн ажилд Орон нутгийн хөгжлийн сангаас 20 гаруй  тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн авто замын 24  ажил 100 хувийн гүйцэтгэлтэйгээр дууссан.Энэ онд 25  байршилд авто замын ажил үргэлжилнэ. Тухайлбал, Дэнжийн 3,5 км авто зам, Чингэл баг Ёс заншлын өргөө хүртэлх авто зам, БОЭТ-ийн дотор талбай, 2а, 7 хорооллын  доторх авто зам, Дэнж баг “ББ” хотхоны авто зам, орон сууцны байран дундах 5 авто машины зогсоол, Барилгачдын  талбайн уулзвар, Татварын газрыг тойрсон авто зам, Гендрекцийн урд талын авто машины зогсоол гэх мэт ажлууд  байна.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл