Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон 0° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

“НЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН-НЭГ КЕЙС-2025” АЯН ЭХЭЛЛЭЭ

Баян-Өндөр сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс санаачлан “Нэг нийгмийн ажилтан-Нэг кейс”аянг 2023 онд хэрэгжүүлсэн бөгөөд энэ жил дахин хэрэгжихээр боллоо.

“НЭГ НИЙГМИЙН АЖИЛТАН-НЭГ КЕЙС-2025” АЯН ЭХЭЛЛЭЭ

Баян-Өндөр сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс санаачлан “Нэг нийгмийн ажилтан-Нэг кейс”аянг 2023 онд хэрэгжүүлсэн бөгөөд энэ жил дахин хэрэгжихээр боллоо.  Баян-Өндөр сумын ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс санаачлан “Нэг нийгмийн ажилтан-Нэг кейс” аянг дахин хэрэгжүүлэхээр боллоо.  Анх 2023 онд хэрэгжсэн тус арга хэмжээ нь 26 багийн нийгмийн ажилтнууд 2 жилийн хугацаанд нийт 50 кейс сонгон ажиллаж байснаас 25 кейсийн асуудал бүрэн шийдвэрлэгджээ. “Нэг нийгмийн ажилтан-Нэг кейс” аяныг хэрэгжүүлэхэд 26 багийн нийгмийн ажилтнууд идэвх санаачилгатай оролцож нийт 25 кейс үр дүнд хүрсэн байгааг хараад баяртай байгаагаа илэрхийллээ.

Дээрх аяныг хүрээнд 7 айл өрхөд өргөө цагаан гэр олгож, 3 өрхийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, 19 иргэнийг архины эмчилгээнд хамруулснаас 15 иргэний архины хэрэглээг бүрэн зогсоожээ. Мөн 22 хүүхдийн сургууль завсардалтыг арилгаж, 22 хүүхдийг СӨБ-д хамруулсан бол 1 иргэнийг ахмадын асрах газарт өгч 92 иргэнд ЭМ-ийн тусламж үйлчилгээг үзүүлж, хоол хүнс, хувцасны тусламжийг 101 иргэнд, 37 иргэнийг ажлын байраар хангаж, 2 иргэнийг мэргэжил олгох сургалтад хамруулсан байна. Мөн 12 иргэний бичиг баримттай болгож, 2 иргэний газрын гэрчилгээний асуудлыг бүрэн шийдвэрлэж, үр дүнгүүд гарчээ.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 1

  • зочин бна

    кейс гэж маяглахаа больчихоо монгол хэлээ дэндүү зэрэмдэглэж доромжилж бна шүү

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл