Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон 0° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Орхон аймгийн Политехникийн коллеж суралцагчдаас тайлан хамгаалалтын оронд 50,000 төгрөг хураажээ

Орхон аймгийн Политехникийн коллежийн зүгээс хууль зөрчин, суралцагчид болон багш ажилтнуудаас зохицуулалтгүй, албан бусаар мөнгө хураасан ноцтой тохиолдлууд гарсаар байна.

Орхон аймгийн Политехникийн коллеж суралцагчдаас тайлан хамгаалалтын оронд 50,000 төгрөг хураажээ

Орхон аймгийн Политехникийн коллежийн зүгээс хууль зөрчин, суралцагчид болон багш ажилтнуудаас зохицуулалтгүй, албан бусаар мөнгө хураасан ноцтой тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал, тус сургуулийн 1 жилийн насанд хүрэгчдийн ангийн 11 бүлэгт суралцаж буй нийт 210 суралцагчаас 2025 оны үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгаалалтын оронд 50,000 төгрөгийг хураан авсан байна. Ингэснээр нийт 10,500,000 төгрөг төвлөрсөн ч уг мөнгө ямар зорилгоор, юунд зарцуулагдсан нь тодорхой бус байгаа юм.

Энэ нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон Сангийн сайдын баталсан сургалтын төлбөр, төлбөрийн бүтэцтэй холбоотой журмуудыг зөрчсөн үйлдэл билээ. 

Мөн тус сургууль нь 2024 оны 6 дугаар сард 120 орчим багш, ажилтнаас "Сургуулийн гадна талын авто зогсоолыг засварлах" нэрийдлээр 25,000 төгрөг хураан авчээ. Хэдий дараа нь буцаан олгосон гэж мэдээлж байгаа ч албан бус байдлаар мөнгө хураасан үйлдэл нь өөрөө хууль бус зөрчил юм. 

Энэ асуудалд БШУЯ, АТГ, Боловсролын хяналт шалгалтын байгууллагууд анхаарч, албан ёсны шалгалт хийж, хууль бус хураамж авч шийдвэр гаргасан удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байна.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл