Орхон аймаг, Эрдэнэт хот Соёл урлагийн цогцолборын найруулагч Д.Отгонбаатар уран бүтээлчдийн хөдөлмөр, уран бүтээлийн эрх чөлөөг удаа дараа зөрчиж буй асуудлыг олон нийтэд ил болгов.
Тэрбээр Орхон аймагт соёл, урлагийн салбарын хөгжилд бодитойгоор саад учруулж буй, ажлын байрны дарамт, эрх мэдэл, албан тушаалын зөрчлөөс үүдэлтэй зохисгүй үйлдлүүдийг эсэргүүцэн байр сууриа илэрхийллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч дарга Ц.Бат-Энх нарын хувийн харилцаа, эрх мэдлийн зөрчил нь Эрдэнэтийн уран бүтээлчдийн эрх ашгийг хохироож буйг тэр онцолсон юм.
Сүүлийн жилүүдэд уран бүтээлчдийн оролцоог хязгаарлах, уран сайхны арга хэмжээнд оролцсоны улмаас ажлаас халах тухай дарамт үзүүлэх, соёлын байгууллагын заалыг ашиглуулахгүй байх, төрийн баяр ёслолын үйл ажиллагаанд уран бүтээлчдийн оролцоог хориглох зэрэг үйлдэл олонтаа гарсаар байна.
Тухайлбал, Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон уран бүтээлчдэд ажлаас чөлөөлнө гэх агуулгатай дарамтыг үзүүлсэн, Алдарт эхийн одон гардуулах ёслолыг Соёл урлагийн цогцолборын зааланд бус Амарын талбайд хийсэн, мөн Орхон аймгийн баяр наадамд уран бүтээлчдийн оролцоог хориглосон зэрэг нь соёл, урлагийн салбарын урагшлах боломжийг хязгаарлаж байгааг найруулагч онцлов.
Д.Отгонбаатар “Соёл урлагийг улс төрийн хэрэгсэл болгон ашиглахыг эсэргүүцэж байна. Уран бүтээлчид улс төрийн золиос биш. Тэдний дуу хоолойг боомилох нь нийгмийн соёлын үнэт зүйлийг уландаа гишгэж буй үйлдэл” хэмээгээд, холбогдох төрийн байгууллагуудад бодитой шалгалт хийж, хариуцлага тооцохыг шаардсан юм.
Тэрбээр шүгэл үлээж, уран бүтээлчдийн нэрийн өмнөөс эрх, эрх чөлөөгөө хамгаалж буйгаа илэрхийллээ.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
Энэ хүн Соёл, урлагийн цогцолборын найруулагч биш та нар мэдээлэлдээ хариуцлагатай хандах хэрэгтэй дээ
Шинэ залуу хот. Залуус уурхайчдын хот гэхэд даанч хоцрогдсон соёл урлагаа үл анхаарах дээдсийн дур зоргоороо авир Эрдэнэт хотын соёл урлаг. Уран бүтээлчдыг хясан боож байна. Тэр шүгэл үлээгчийн гомдол үнэн шүү дээ. Түүнээс гадна Эрдэнэт хотод амьдарч уран бүтээлээ тууриваж байгаа зохиолч яруу найрагчид байгааг мэддэгүү.мэдсэн ч үл тоож байна уу. Энэ зохиолч. Яруу найрагч дотор ихийг бичиж бүтээж байгаа нь бий шүү. Роман.туужаас эхлээд Орхон аймаг. Эрдэнэтийн бүтээн байгуулалтын анхны дуу Эрдэнэтийн сэдвээр бичсэн шүлэг найралалын дууны олон бүтээл тууривсан хүмүүс ч байгаа. Энэ талаар ямар учираас анхаарлаас гадна хаяж байгаа нь их сонин юм. Дархан хотыг би мэднэ тэнд нийтлэл.дуу. шүлэг найргийн бичлэгийн уралдааныг зохион байгуулж тухай бүр нь дүгнэж байлаа. Нөгөө алдарт Эрдэнэт хэмээх хотод ямарч чимээ анир байхгүй. Урлаг уран сайхан. Уран бүтээлгүй залуусын хот ямар байхав бодоод үзээрэй. Дуу хуур чинь яруу найргаас төрдөг юм Төрийн сүлд дуу яруу найргаас төрсөн юм гэснээр товчлов. Ухаарна биз.Соёл урлага. Шинэ уран бүтээлийг дэмжиж үнэлж сураарай. Ач холбогдлыг нь мэдээрэй. Зөвхөн ажил.ажил гэж ярьж гүйсээр байтал чинь том асуудал үлдэж байна шүү. Нэгэн удаа засаг дарга. ИХТ-ийн дарга нарт аман айлтгал хүрэгсэн ч тоож байгаа юм даанч үгүйд гайхахын ихээр гайхаж. Итгэл алдарсан.