Үндсэн агуулга руу шилжих
Ням гариг 2026.11.01 Орхон 0° · -6°/1° Үүлэрхэг USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Эрдэнэт үйлдвэр

Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.

Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Орхон аймагт байрлах Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийн нээлтэд оролцов. Хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийг санхүүгийн дарамтгүйгээр, цаг алдалгүй чанартай тусламж үйлчилгээгээр хангах зорилгоор Засгийн газар судалгаа хийж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хавдар судлалын үндэсний төвийн харьяанд шилжүүлэн, бүсийн дэд төв болгон байгуулсан юм.

Ингэснээр Хөвсгөл, Булган, Орхон аймгийн иргэд олон улсын жишигт нийцсэн хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, мэс засал, хими эмчилгээ зэрэг цогц тусламж үйлчилгээг өөрийн нутагт авах боломжтой болж байна.

Тус төвийн үйл ажиллагаа жигдэрснээр хойд бүсийн хэмжээнд хавдартай 3200 хүн, мөн жилдээ 10 мянга гаруй оношилгоо, мэс засал, хими болон хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай иргэд аймаг, бүс нутагтаа үйлчилгээгээ авах нөхцөл бүрдэнэ.

Ийнхүү хавдрын тусламж үйлчилгээ орон нутагт ойртсоноор Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал, хүлээгдэл 5–10 хувиар буурах төлөвтэй байна.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл