Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.11.13 Орхон -2° · -6°/-2° Цас USD 3610.11₮▲ EUR 4000.00₮▼ CNY 539.67₮▼ RUB 43.58₮▲ KRW 2.70₮
Emart
Эрдэнэт үйлдвэр

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жилийн нөөцтэй буюу 2082 он хүртэл ажиллахыг албан ёсоор мэдээллээ

“Уул уурхай ба сэтгүүл зүй” сэдэвт орон нутгийн сэтгүүлчид болон Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын төлөөлөл оролцсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцах аялал зохион байгуулагдлаа.

Аяллын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх мэдээлэл өгч, үйлдвэрийн ирээдүйн нөөц, хөгжлийн төлөвийн талаар онцоллоо. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр 56 жил буюу 2082 он хүртэл үйл ажиллагаа явуулах нөөцтэй болсон талаар албан ёсоор мэдээлж байна” гэв.Мөн тэрбээр “Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн 48 жилийн хугацаанд баяжмалаа экспортолж ирсэн бол цаашид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Металлургийн үйлдвэр байгуулах нь монгол инженерүүдийн мөрөөдөл” хэмээн онцолсон юм. Түүнчлэн шинээр нээгдсэн Оюутын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд судалгаа, бэлтгэл ажлыг идэвхтэй хэрэгжүүлж байгааг танилцууллаа.         .

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл