Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон 0° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Ажлын байрандаа цомхтголд өртсөн иргэн байгууллагын удирдлагын шийдвэрийг хууль бус гэж үзэн шүгэл үлээлээ

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.

Ажлын байрандаа цомхтголд өртсөн иргэн байгууллагын удирдлагын шийдвэрийг хууль бус гэж үзэн шүгэл үлээлээ

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлтийн шийдвэрээр 14-р сургуулийн “Тэгш боломж, суралцагчийн хөгжил хариуцсан ажилтан”-ы орон тоо цомхотголд оржээ. Энэ талаар манай редакцид нэрээ нууцлах хүсэлтэй иргэн Ц. хандаж, өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр Хамтдаа Эрдэнэт хөгжье хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт хотод гэр бүлийн хамт шилжин иржээ. Ц. нь 2023 оны 8 сарын 21-нд 14-р сургуульд Хүүхэд төлөвшилийн менежер албан тушаалд томилогдож орж, 2025 оны 8 сарын 26-ныг хүртэл тус сургуульд ажилласан байна. Тэрээр нийгмийн ажилтны мэргэжилтэй, боловсролын салбарт 13 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай боловсон хүчин юм. Тухайн үед албан тушаалыг “Хүүхэд төлөвшлийн менежер” хэмээн нэрлэж байсан бол хожим нэршил нь өөрчлөгдөж, “Тэгш боломж суралцагчийн хөгжил хариуцсан ажилтан” болсон байна. Ц.нь  2633 сурагчтай сургуульд ганцхан нийгмийн ажилтан хангалтгүй. Тэгш боломж суралцагчийн хөгжил хариуцсан ажилтан сурагчдад нэмэлт дэмжлэг үзүүлдэг байсан. Өөр сургуулиудад ийм ажлын байрыг үндсэн нийгмийн ажилтан болгосон жишээ бий хэмээн ярьсан юм. Түүний өгүүлснээр, 2025 оны 8 сарын 18-нд Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт шуурхай зөвлөгөөнөөр Тэгш боломж суралцагчийн хөгжил хариуцсан ажилтнуудын орон тоог цомхотгох чиглэл өгсөн бөгөөд тус сургуулийн захирал Ц.Болдсүх түүнд таны ажлын байрны орон тоо байхгүй болсон гэж зуны амралтаар орж ирэхэд нь мэдэгдсэн байна. Ажилтнууд хамтаараа Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт өргөдөл гаргасан ч эцсийн дүндээ ажлын байр хадгалагдаагүй. Ц. Нь Төрийн албаны зөвлөлөөс боловсролын салбарт орон тооны цомхотгол хийхгүй гэж байсан. Гэтэл хоёр хүний шийдвэрээр би гэр бүлтэйгээ шилжин ирчихээд ажлаа алдаж, хохирч үлдлээ. Энэ бол өнгө үзэмж, ашиг сонирхлын асуудал хэмээн гомдол илэрхийлэв. “Тэгш боломжсуралцагчийн хөгжил хариуцсан ажилтаны орон тоог  2012 онд Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт нь бий болгож, зөвхөн Орхон аймагт хэрэгжиж ирсэн онцлогтой.Аймгийн ИТХ-аар баталгаажуулан 13 жилийн турш цалинжиж ирсэн энэ ажлын байр өнөөдөр ийнхүү цомхотголд өртөөд байна. Манай редакц уг асуудлыг цаашид эргэн сурвалжлан хүргэх болно.

Мэдээ танд ямар санагдав?

1
1
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 3

  • рррр

    14-р сургууль мундаг гэсэн нэрээ авч үлдэх гэж үйлчлэгч аж ахуйн ажилтнуудаа борви бохис хийлгүй ажиллуулдаг.Одоо боолын нийгэм устаж алга болсон л баймаар ём.Хөгийн сургууль улсын байгууллага.

  • рррр

    14-р сургууль мундаг гэсэн нэрээ авч үлдэх гэж үйлчлэгч аж ахуйн ажилтнуудаа борви бохис хийлгүй ажиллуулдаг.Одоо боолын нийгэм устаж алга болсон л баймаар ём.Хөгийн сургууль улсын байгууллага.

  • Hun

    Ugsac 14r surguuliin bagsh edr n negl ih biye tooson ih zantangud bdg sht

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл