Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон 0° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Орхон аймгийн Эрүүл мэндийн салбарынхан Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт шаардлага хүргүүлээ

Энэхүү шаардлага нь Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсээр  байгаа ч эрүүл мэндийн салбарт үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүйгээс харахад төр эрүүл мэндийн салбарт хэрхэн ханддаг нь эндээс харагдаж байна.

Орхон аймгийн Эрүүл мэндийн салбарынхан Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт шаардлага хүргүүлээ

Энэхүү шаардлага нь Засгийн газарт удаа дараа шаардлага хүргүүлсээр  байгаа ч эрүүл мэндийн салбарт үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүйгээс харахад төр эрүүл мэндийн салбарт хэрхэн ханддаг нь эндээс харагдаж байна. Эмнэлгүүдэд нөхцөл байдал хүндэрснийг бид хэлж, сануулж шаардаж байгаа ч дорвитой арга хэмжээ авсангүй.

​Энэ удаагийн жагсаал цуглаанаар бид Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа хүндрэлтэй, тулгамдсан асуудал нь зөвхөн эмч, ажилтнуудын цалингийн асуудал биш, нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, иргэдийн амь насны баталгаанд шууд хамаарах ноцтой асуудал гэж үзэж байгаа бөгөөд Засгийн газраас  Эмнэлгүүдийн өрийн хэмжээг бодитоор гаргаж, санхүүгийн эх үүсвэрийн дутагдлыг тодорхойлж, эрүүл мэндийн даатгалын сангийн үр ашиг, зарцуулалт, алдаа оноог судалж, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх, шинэчлэх, салбарт байдаг ажлын байрны дарамт, хүний нөөцийн тогтворгүй байдалд төрөөс онцгойлон анхаарч ажиллах, иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад төрийн бодлого үгүйлэгдэж байгааг албан ёсоор дуулгаж, тус салбарыг төрийн бодлогоор шинэчилж, эмч, ажилтнуудыг таатай ажиллах боломж бүрдүүлэх санал олон мянган эмч, ажилтнууд шаардсаар байгааг дуулгахын зэрэгцээ дараах ШААРДЛАГА-ыг сонордуулж Ерөнхий Сайд таныг яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна. Үүнд:

1. Салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.500.000 төгрөгт хүргэн нэмэгдүүлэх

2. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг Дотоодын нийт бүтээгдэхүүний  6 хувьд хүргэх

3. Төр хариуцдаг даатгуулагчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 3 хувь болгон нэмэгдүүлэх 

4. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны гажуудлыг арилгах, оновчтой болгох асуудлыг төрийн бодлогоор шийдвэрлэх, 

5. Эмнэлгүүдийн урсгал зардал болон эмч, ажилтнуудын иж бүрэн ажлын хувцас(өмд цамц, халад, гутал г.м)-ны зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлэх

6. Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан эдгээр асуудлуудыг шийдвэрлэх зардлыг 2026 оны төсөвт тусган батлуулахад санаачлагатай ажиллаж шийдвэрлэх

​Шаардлагыг шийдээгүй тохиолдолд тэмцлийн дараа дараагийн шатанд шилжинэ гэдгийг үүгээр мэдэгдье.

Шаардлагын хариуг 2025 оны 10 дугаар сарын 17-ны дотор ирүүлнэ үү.

ЭМЧ, АЖИЛТНУУДЫН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ШААРДСАН “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЗӨВ ШИНЭЧЛЭЛИЙН ТӨЛӨӨ” ЖАГСААЛ, ЦУГЛААНД ОРОЛЦОГЧИД

Мэдээ танд ямар санагдав?

0
0
3
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл