Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон 0° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Эрдэнэт хотын 50 жилийн босгон дээр 35/10 кВ-ын “Даваат дэд” станцыг барьж ашиглалтад орууллаа

Эрдэнэт хотын  50 жилийн босгон дээр  35/10 кВ-ын “Даваат дэд” станцыг барьж ашиглалтад орууллаа  Бидэнд цахилгаан дамжуулах агаарын шугамаа өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлага байлаа.

Эрдэнэт хотын  50 жилийн босгон дээр  35/10 кВ-ын “Даваат дэд” станцыг барьж ашиглалтад орууллаа

Эрдэнэт хотын  50 жилийн босгон дээр  35/10 кВ-ын “Даваат дэд” станцыг барьж ашиглалтад орууллаа 

Бидэнд цахилгаан дамжуулах агаарын шугамаа өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлага байлаа. 2025 онд орон нутгийн төсвөөс 40 орчим тэрбум төгрөгийг цахилгаан эрчим хүчийг сайжруулахад зарцуулж,  70 гаруй  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. 
Үүний нэг томоохон ажил нь Даваат дэд станц түүнээс салбарласан 18,5 километр цахилгаан дамжуулах агаарын шугам татах ажил байв.

Орон нутаг бие даан 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 35/10 кВ-ын "Даваат" дэд станцыг барьж, ашиглалтад оруулж байгаа нь  яахын аргагүй түүхэн бүтээн байгуулалт юм. 

Гүйцэтгэгч "Меса инженеринг" ХХК-ийн хамт олон,   гар бие оролцсон хүн бүхэнд талархал илэрхийлье. 

Дэд станц ашиглалтад орсноор   гэр хорооллын  айл өрхийн 70 хувийг тэжээж байсан Хороолол дэд станцын ачааллыг бууруулж, эрчим хүчний найдвартай байдлыг сайжрууллаа. 
Даваат дэд станц нь 35/10 кВ-ын 2х16000 кВА чадалтай, одоогоор 10/0.4 кВ-ын 62 дэд станц, 1988 айл өрх, аж ахуй нэгжүүд холбогдоод байна. 

Түүнчлэн  гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд 3600 айлын орон сууц, 1200 хүүхдийн сургууль, 900 хүүхдийн цэцэрлэг, 500 хүний суудалтай үзвэрийн газруудын цахилгаан хангамжийг бүрэн шийдвэрлэх боломж бүрдэж байгааг дуулгахад таатай байна.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл