Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон 0° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Байгаль орчинд ээлтэй “Бага насны хүүхэд хөгжлийн төв”-ийг Эрдэнэ багт нээлээ

Британийн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гийн дэмжлэгтэйгээр байгаль орчинд ээлтэй, тогтвортой шийдэл бүхий “Бага насны хүүхэд хөгжлийн төв”-ийг Эрдэнэ багт амжилттай нээлээ.

Байгаль орчинд ээлтэй “Бага насны хүүхэд хөгжлийн төв”-ийг Эрдэнэ багт нээлээ

Британийн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гийн дэмжлэгтэйгээр байгаль орчинд ээлтэй, тогтвортой шийдэл бүхий “Бага насны хүүхэд хөгжлийн төв”-ийг Эрдэнэ багт амжилттай нээлээ.

Тус төслийн хүрээнд багийн хуучин байрыг бүрэн тохижуулж, хүүхдийн хөгжилд чиглэсэн орчин үеийн төв болгон шинэчилсэн байна. Хүүхэд хөгжлийн төвд эрчим хүчний хэмнэлттэй 25 кВт хүчин чадалтай агаарын дулааны насос, 20 кВт хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр суурилуулж, сэргээгдэх эрчим хүчийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлжээ. Үүний үр дүнд барилгын дулаан алдагдлыг 25 хувиар бууруулсан байна.

Мөн ахуйн бохир усыг байгаль орчинд ээлтэй аргаар цэвэршүүлэх “Эколос” бохир ус цэвэрлэх байгууламжийн системийг суурилуулснаар усны зохистой хэрэглээ, байгаль хамгаалалд чухал хувь нэмэр оруулж байна.

Энэхүү төв ашиглалтад орсноор Эрдэнэ, Чингэл багийн 0–12 насны 2000 гаруй хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид өөрсдийн амьдарч буй орчиндоо хүүхдийн хөгжил, гэр бүлийг дэмжих сургалт, үйлчилгээ авах боломж бүрдэж буй нь онцлог юм.Цаашид хүүхэд, гэр бүлд ээлтэй, ногоон, тогтвортой хөгжлийн төвүүдийг бусад алслагдсан багуудад үе шаттайгаар байгуулах зорилт тавин ажиллаж байна.Энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Британийн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Мэдээ танд ямар санагдав?

1
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 1

  • Batzorig

    Thanks <3

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл