Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон 0° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Авто зам-2024 хэлэлцүүлэг боллоо

Орхон аймаг энэ жил 50 тэрбум төгрөгөөр 46 байршилд авто замаа шинэчилж, их засвар хийнэ.

Авто зам-2024 хэлэлцүүлэг боллоо

Орхон аймаг энэ жил 50 тэрбум төгрөгөөр 46 байршилд авто замаа шинэчилж, их засвар хийнэ.  Тодруулбал,  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны есдүгээр сард Орхон аймгийн иргэдтэй уулзах үеэр иргэдээс гарсан санал хүсэлтэд тулгуурлан 50 тэрбум төгрөгийг авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлд төлөвлөсөн. Ингэхдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын улсын төсөвт төвлөрүүлдэг орлогоос 50 тэрбум төгрөгийг орон нутагт зарцуулахаар шийдвэрлэсэн билээ. 

Энэ хүрээнд аймгийн хэмжээнд шинээр тавигдах авто зам засвар шинэчлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллагуудад танилцуулах, цаашид хийх ажлын чанарыг сайжруулах, технологийн дэвшлийг зураг төсөлд тусган гүйцэтгүүлэх  нь энэхүү хэлэлцүүлгийн зорилго байв. 

Авто замын шинэчлэл, засварын ажлыг төлөвлөлтөөс эхлээд ашиглалт хүртэл чанартай, хариуцлагатай, үр дүнтэй байлгах зорилгоор мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлж, асуудлаа ийн хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгээр Хотын авто зам, замын байгууламжийн төлөвлөлт, авто замын ус зайлуулах байгууламжийн төлөвлөлт,  Хотын авто зам, замын байгууламжийн төлөвлөлт авто замын ус зайлуулах байгууламжийн төлөвлөлт, Орон нутгийн авто замууд дээр гүйцэтгэгчид тулгардаг бэрхшээл, нийтлэг асуудал, төсвийн норм дүрмийн өөрчлөлт, орон нутгийн авто замууд дээр зохиогчийн хяналтын явцад гардаг нийтлэг алдаа зэрэг мэдээллийг мэргэжлийн  байгууллагуудаас өглөө. 

Орхон аймаг 130 км хатуу хучилттай авто замтай. Үүний 60 хувь нь буюу 80,8 километрт нь их бага хэмжээгээр эвдрэл үүссэн. Авто замаа засч, шинэчлэх тооцоог мэргэжлийн  байгууллагууд хийхдээ эвдрэл, ихтэй замын хөдөлгөөний ачаалал их болон  насжилт зэргээр нь эрэмбэлэсэн билээ. 

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл