Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон 0° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд “50 жил – 50 метр” санаачлагыг эхлүүллээ

Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг угтан бэлтгэл хангах ажлын явц, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.

50 жилийн ойн бэлтгэл хангах ажлын хэсгийн дарга Б.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт хот цэвэр цэмцгэр, амгалан тайван орчин, залуусын хот хэмээх өнгө төрхөөрөө Монгол Улсад танигдсан. Энэхүү нэр хүндээ улам бататгахын тулд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүр өөрийн гаднах 50 метр орчмын талбайг тохижуулж, өнгө үзэмжийг сайжруулах нь чухал. Иймд ‘50 жил – 50 метр’ санаачлагыг эхлүүлж байна” хэмээн онцоллоо.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Мөнхбаяр тус ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “50 жилийн ойн тохижилтын ажлын хүрээнд 20 гаруй удаагийн уулзалтыг зохион байгуулж, 500 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулсан. Уулзалтаар байгууллагуудыг өөрсдийн гаднах 50 метр орчмын зам талбайг засаж тохижуулах, хаягжилтыг нэгдсэн стандартад оруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалсан” гэлээ.

Өнөөдрийн байдлаар 32 аж ахуйн нэгж, байгууллага гаднах орчноо тохижуулах төлөвлөгөөг ирүүлээд байна. Мөн байгууллагууд тохижилтын ажлаа эхлүүлээд байгаа талаар мэдээлэв.

Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй энэхүү санаачлага нь хотын өнгө төрхийг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ая тухтай орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 3

  • Иргэн

    Байрны эргэн тойрны шороог дарж мод таривал ч гоё болно доо моджуулах ажил орсон юмуудаа сэтгэх амьтан алга уу чааваас гэж

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл