Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой, “Бүх хайраа гэр бүлдээ” төслийн хүрээнд “Инээмсэглэлээрээ нэгдье” өдөрлөгийг зохион байгуулж, иргэд, тэр дундаа хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг түгээх зорилгоор нэг дор цуглалаа.
Тус арга хэмжээг Орхон аймгийн Шүдний мэргэжилтнүүдийн холбоо санаачлан, хувийн хэвшлийн 15 шүдний эмнэлэг болон хамтран ажиллагч байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.
Сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнгээс харахад 22 сургуулийн 2576 суралцагчаас 95.1 хувь нь үзлэгт хамрагдсан ч тэдний 68.8 хувьд өвчлөлийн сэжиг илэрсэн байна. Үүнээс ердөө 28.1 хувийг эмчилж эрүүлжүүлсэн нь цаашид хийх ажлын хэрэгцээ өндөр байгааг харуулж байна.
Мөн үзлэгээр хүүхдүүдийн 81.8 хувь нь шүдний цооролтой, 27.6 хувь нь шүдний гажигтай, 81.1 хувь нь шүдээ зөв угаадаггүй байгаа нь урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг илтгэжээ. Харин сийлант болон фторт түрхлэгийн хамрагдалт өндөр байгаа нь энэ чиглэлд ахиц гарч буйг харуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж, “24/3” буюу шүдээ зөв угаах дадлыг сурталчлан, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг мэдээлэл олгож байна.
Зохион байгуулагчид амны хөндийн эрүүл мэнд нь хүний ерөнхий эрүүл мэндийн чухал хэсэг тул төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоо чухал болохыг онцолж, цаашид энэ төрлийн ажлыг тогтмол, системтэй хэрэгжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ
Иргэдийг өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч, идэвхтэй оролцохыг уриалж байна.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл