Жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдөр дэлхий нийтээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдрийг анх Нэгдсэн Үндэстний Байгууллага-аас 1993 онд зарлан тунхаглаж, хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн ил тод байдлын ач холбогдлыг онцлон тэмдэглэх болсон юм.
Энэ өдөр нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллийг дэмжих, мөн үнэнийг эрэлхийлэгчдийн дуу хоолойг хамгаалах шаардлагыг дэлхий нийтэд сануулдгаараа онцлог. Мөн хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй дарамт, цензур, худал мэдээллийн эрсдэлийг хөндөн авч үздэг.
Сүүлийн жилүүдэд цахим орчны хурдацтай хөгжилтэй зэрэгцэн худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тархах явдал нэмэгдэж байгаа нь хэвлэлийн байгууллагуудын хариуцлага, ёс зүйг улам өндөрсгөх шаардлагыг бий болгож байна. Иймд бодит, баталгаатай мэдээллийг олон нийтэд хүргэх нь нийгмийн тогтвортой байдал, иргэдийн итгэлийг хадгалахад чухал үүрэгтэй хэвээр байна
Мэргэжлийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэнийг түгээх, олон нийтийн мэдэх эрхийг хангах үйлсэд чухал үүрэг гүйцэтгэсээр байгаа бөгөөд энэ өдрөөр тэдний хөдөлмөр, зоригийг үнэлэн талархах учиртай юм.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл