Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.11.14 Орхон -7° · -10°/-5° Цас USD 3603.46₮▼ EUR 3985.43₮▲ CNY 540.20₮▲ RUB 43.79₮▲ KRW 2.69₮▼
Emart
Нийгэм

“АЧИТ ИХТ” ХХК өрх бүрт гурав хүртэлх мод үнэ төлбөргүй олгоно

Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан “Ачит Ихт” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 42,000 ширхэг мод хандивлах санаачилга гаргалаа.

“АЧИТ ИХТ” ХХК өрх бүрт гурав хүртэлх мод үнэ төлбөргүй олгоно

Эрин зууны бахархал Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан “Ачит Ихт” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 42,000 ширхэг мод хандивлах санаачилга гаргалаа.

Энэ хүрээнд нийт 14,000 айл өрхөд хашаандаа тарих зориулалтаар шинэс, мөнгөлөг улиас, агч гэсэн гурван төрлийн суулгацыг үнэ төлбөргүй олгоно. Ингэхдээ нэг өрхөд 3 хүртэлх мод өгөх юм. Өрх бүрт өгөх суулгацуудын дийлэнх нь бортогтой тул улирал, хугацаа харгалзахгүйгээр тарьж, ургуулах боломжтой.

Түүнчлэн “Ачит Ихт” ХХК-ийн зүгээс иргэдэд модыг технологийн дагуу зөв тарих, арчлах, ургуулах аргачлалын талаарх мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг өгч гарын авлага тараах юм.
Мод авах хүсэлтэй айл өрхүүд өөрийн харьяа багийн ажлын алба болон Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт хандан хүсэлтээ гаргах боломжтой.

Айл өрхүүдэд өгөх шинэс, мөнгөлөг улиас, агч модны хувьд 3 жилийн настай мод бөгөөд бортогтой учраас хоргодол багатай, ургалт сайн байдгаараа давуу талтай. 
Энэхүү санаачилга нь Эрдэнэт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж буй юм.
 

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл