Үндсэн агуулга руу шилжих
Лхагва гариг 2026.11.04 Орхон -5° · -9°/-2° Бага зэргийн цас USD 3600.04₮▲ EUR 4046.08₮▲ CNY 539.11₮▼ RUB 43.94₮▼ KRW 2.69₮
Emart
Хотын амьдрал

Өмнөх ажлаа дуусгаагүй “Шилдэг Зам”-д дахин 2 тэрбумын ажил өгсөн нь хэний нөлөө вэ?

1.

Өмнөх ажлаа дуусгаагүй “Шилдэг Зам”-д дахин 2 тэрбумын ажил өгсөн нь хэний нөлөө вэ?

1.2 км замыг гурван жилд дуусгаж чадаагүй компанид дахин 1.9 тэрбум төгрөгийн ажил өгчээ. Хариуцлага тооцох ёстой компаниа дахин сонгосон нь ямар учиртай вэ?

Татвар төлөгчдийн мөнгөөр ажил гүйцэтгэж байгаа компани ажлаа хугацаанд нь дуусгах үүрэгтэй. Гэтэл Орхон аймагт өмнөх гэрээт ажлаа гурван жил дамнан дуусгаж чадаагүй, маргаан нь шүүхийн шатанд хүрсэн “Шилдэг Зам” ХХК-д дахин бараг хоёр тэрбум төгрөгийн ажил хариуцуулсан нь анхаарал татаж байна.

Тус компани өмнө нь 2.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй авто замын ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл ажлаа бүрэн дуусгаагүй. Тэр ч бүү хэл, ажлыг дуусгах хугацаа хэтэрсний хоёр жилийн ой өнгөрч, Эрдэнэтийн иргэд замын түгжрэл, хүндрэлтэй гурав дахь жилдээ нүүр тулж байна. Уг асуудлаар Орхон аймаг шүүхэд нэхэмжлэл гаргаж, компани шүүхийн шатанд ялагдсан гэх мэдээлэл бий.

Гэтэл өмнөх ажлынхаа хариуцлагыг бүрэн хүлээж, гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа энэ компанитай 2026 оны тавдугаар сарын 27-ны өдөр дахин нэмэлт гэрээ байгуулжээ.

Тодруулбал: Цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолыг шинэчлэх ажилд 761 сая 467 мянган төгрөг, 6 дугаар хорооллоос “Жаст Ойл”-ын уулзвар хүртэлх авто замын дагуу шинээр гэрэлтүүлэг хийх ажилд 1 тэрбум 227 сая төгрөг зарцуулахаар гэрээ байгуулсан байна.

Ингэснээр өмнөх 13,5 тэрбум төгрөгийн ажлаа дуусгаж чадаагүй “Шилдэг Зам” ХХК-д дахин нийт 1 тэрбум 988 сая 467 мянган төгрөгийн ажил нэмэлтээр өгчээ

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр тендерт оролцогч компаниудын өмнөх ажлын гүйцэтгэл, гэрээний үүргийн биелэлтийг нягталж байж сонгон шалгаруулалтад анхаарна гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан. Тэгвэл гурван жилийн хугацаанд 1.2 км орчим замын ажлаа дуусгаж чадаагүй, шүүхийн маргаантай байгаа компанийн өмнөх гүйцэтгэлийг хэрхэн үнэлсэн бэ?

Өмнөх гэрээний үүргээ биелүүлээгүй компанид дахин ажил өгөх шийдвэрийг хэн гаргав? Сонгон шалгаруулалт ямар шалгуураар явагдсан бэ? Өөр компаниудын санал, гүйцэтгэлийн үзүүлэлттэй хэрхэн харьцуулсан бэ?

Хариуцлагагүй гүйцэтгэгчдийг дахин тендерт оролцуулахгүй, хар жагсаалтад оруулна гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр өмнөх ажлаа дуусгаагүй компанид дахин хоёр тэрбумын ажил өгч байгаа нь бодлого, гаргасан шийдвэр хоёрын хооронд асар их зөрүү байгааг харуулж байна.

Татвар төлөгчдийн мөнгөөр ажил гүйцэтгэж байгаа компаниудад хариуцлага тооцох ёстой болохоос, өмнөх ажлаа дуусгаагүй байхад нь дараагийн ажлаар урамшуулах ёсгүй

“Шилдэг Зам” ХХК-д дахин ажил олгох болсон шийдвэрийн цаана ямар үндэслэл, ямар шалгуур, хэний нөлөө байв?

Эрдэнэтийн иргэдийн хүлээж байгаа зүйл бол дуусдаггүй замын дараагийн гэрээ биш. Харин эхлүүлсэн ажлаа чанартай, хугацаанд нь дуусгуулж, татвар төлөгчдийн мөнгөний өмнө хариуцлага хүлээлгэх явдал юм.

Мэдээ танд ямар санагдав?

6
1
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл