Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1072 хувьцааны данс нээж өгнө гэх залилан ихэсчээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны өнгөрсөн хугацааны ногдол ашгийг цагаан сарын өмнө болон хойно хоёр хувааж тараана гэж буй.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 1072 хувьцааны данс нээж өгнө гэх залилан ихэсчээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны өнгөрсөн хугацааны ногдол ашгийг цагаан сарын өмнө болон хойно хоёр хувааж тараана гэж буй. Тэгвэл уг мэдээлэл гарсантай холбогдуулан "Хувьцааны данс нээж" өгнө гэж залилах нь ихэсчээ. Тодруулбал, уг залилан "хувьцааны данс нээж өгнө" гэж төлбөр авах, хувь мэдээллийг нь ашиглах гэх мэтээр үйлдэж байгаа юм байна. Тиймээс  иргэд 1072 хувьцааны данстай эсэх, хэрхэн данс нээлгэх зэрэг мэдээллийг холбогдох байгууллагуудаас авахыг зөвлөж байна.

Хувьцааны ноогдол ашгийг үнэт цаасны брокерийн байгууллага дээр данстай бол тухайн газраас шууд данс руу нь шилжүүлнэ. Дансгүй болбол нээлгэх шаардлагатай бөгөөд санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар дамжуулан хувьцааны ногдол ашигийг тараах юм.

Мөн 158989 дугаарт регистрийн дугаараа илгээж, хувьцааны данс болон хэдэн ширхэг хувьцаатайгаа мэдэх боломжтой.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл