Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдсан 30 орчим иргэн архины хамаарлаас бүрэн гарч, гэр бүлдээ эргэн очсон сайн үр дүн гарчээ

2012 оноос хойш нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдсан 140 гаруй иргэний 30 орчим нь архины хамаарлаас бүрэн гарч, гэр бүлдээ эргэн очсон сайн үр дүн гарчээ.

Нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдсан 30 орчим иргэн архины хамаарлаас бүрэн гарч, гэр бүлдээ эргэн очсон сайн үр дүн гарчээ

2012 оноос хойш нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдсан 140 гаруй иргэний 30 орчим нь архины хамаарлаас бүрэн гарч, гэр бүлдээ эргэн очсон сайн үр дүн гарчээ.

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэр оронгүй, согтууруулах болон мансуурах донтой иргэдийг өвлийн улиралд түр хоноглох, хооллох, нийгэмшүүлэх ажлыг 2012 оноос хойш зохион байгуулж байна. Уг үйлчилгээнд жилд дунджаар 35-40 иргэнийг хамруулдаг. Иргэдийн хооллох, хоноглох зардлын Нийгмийн халамжийн сангаас зарцуулдаг бол бусад хувцас, эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, сургалт, нөлөөллийн үйл ажиллагааны санхүүжилтыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, шийдвэрлэж ирсэн. Энэ жилийн тухайд 40 орчим иргэн уг үйлчилгээнд хамрагдаж байна. Сургалт, нөлөөллийн арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран архины хамаарлаас гарах, гэр бүлийн үнэ цэн, нийгэмд эзлэх өөрийн байр сууриа олох зэрэг олон сэдвийн хүрээнд харилцах ярилцах, сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөг өгч байна. Ингэснээр өөрөө өөртөө итгэх итгэлийг олж авч, байнгын болон түр ажлын байранд зуучлагдах, хамт олонтой болох, архины хамаарлаас татгалзах зэрэг олон эерэг үр дүн гарч буй аж.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл