Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Сар шинийн баярын босгон дээр МСНЭ-ийн Орхон аймгийн салбарын тэргүүлэгчид  уламжлал ёсоороо ахмад сэтгүүлчдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

2023 оны ажлаараа  МСНЭ-ийн "Орон нутгийн шилдэг салбар"-аар шалгарч,гадаад дотоод харилцаа сайжирч, мэргэжлийн чиглэлээр сургалт,уулзалт голлосон  жил байсныг салбарын тэргүүн М.

Сар шинийн баярын босгон дээр МСНЭ-ийн Орхон аймгийн салбарын тэргүүлэгчид  уламжлал ёсоороо ахмад сэтгүүлчдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

2023 оны ажлаараа  МСНЭ-ийн "Орон нутгийн шилдэг салбар"-аар шалгарч,гадаад дотоод харилцаа сайжирч, мэргэжлийн чиглэлээр сургалт,уулзалт голлосон  жил байсныг салбарын тэргүүн М.Балжинням онцлов.
Салбарын ахмадын сэтгүүлчдийн  зөвлөлд 30 шахам гишүүн бүртгэлтэй байдаг, зохиосон ажилд  ямагт  идэвхтэй оролцож ирснийг тэмдэглэхэд таатай байна. Тэд гишүүний татвараа хугацаанд нь өгөхөөс гадна уран бүтээлдээ эрэл хайгуулж хийж, шинэ номоо хэвлүүлж, бичлэгийн уралдаанд  шалгарч "Авьяас тэтгэвэрт гардаггүй"-г амьдрал дээр харуулж байна.
 Хэвлэлийн гал тогоонд олон жилийн хөдөлмөрөө зориулсан сэтгүүлч,зохиолч Даг.Жамъян,Д.Дашдондов,С.Шаравдорж нарын дөрвөн сэтгүүлч  Монгол Улсын "Соёлын гавьяат зүтгэлтэн" цол, хүүхдийн зохиолч Д.Мандахсан МУГБагш, эрдэмтэн,түвдэч Д.Дэмбэрэлдорж Эрдэнэт хотын "Хүндэт иргэн"-ээр өргөмжлөгдсөнд  салбарын хамт олон бахархдаг билээ.
Ахмад сэтгүүлчдийн дотор 80,90 насны босго хэдийнэ алхсан зургаан ч хүндтэй хүн бий. Тэдний дундаас жил бүр нэг ахмад гишүүндээ  Сар шинийн баярын тавгийн идээг бэлэг болгон барьдаг уламжлал ёсоор энэ жил Б.Найдан  гуайд  хүндэтгэл үзүүллээ.
 Сэтгүүлчдийн салбарын хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ахмадуудад удирдах зөвлөлийн тэргүүлэгчид гарын бэлэг гардуулж Сар шинэдээ сайхан шинэлж, эрүүл энх,урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.
Уулзан учирч,хууч яриа дэлгэж, эрч хүчтэй ажиллаж явсан сайхан цагаа дурссан ахмад уран бүтээлчид өнөөдрийн уулзалтад сэтгэл хангалуун байлаа.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл