Сум орон нутгийн бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан эрхэлсэн салбартаа амжилт гаргаж ажилласан сумын аварга тариаланч, малчдыг жил бүр тодруулан шалгаруулдаг уламжлалтай. Газар тариалан, мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа зааж сурган, малынхаа чанарыг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан малчид "СУМЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ", "АВАРГА ТАРИАЛАНЧ", "МЯНГАТ МАЛЧИН"-аар шалгарлаа.
Аварга тариаланч Жамцын Батболд гэргий Шуурайн Солонго , Баянтөгөл багийн малчин
Дамдингийн Лхагвадорж гэргий Нэргүйн Батгэрэл, Дондовын Пүрэвдаваа гэргий Ургаа Батцэцэг, Шаравжамцын Даваадорж гэргий Сандагын Батцэцэг, Далхаагийн Баттулга гэргий Дамдиндорж Мягмарсүрэн
Ханжаргалант багийн малчин Балдангийн Ганхуяг гэргий Дамбын Энхтайван, Гомбын Ганбаатар гэргий Жүгдэрийн Оюунсайхан
Батмөнхийн Ганболд гэргий, Дамчаабалдангийн Алтансоёмбо
Маруушийн Ганчулуунбаатар гэргий Отгоны Цэцэгбал
Залуу аварга малчин Пүрэв-Очирын Гэндэнжамц гэргий Мягмардоржийн Эрдэнэцэцэг, Найрамдал багийн малчин
Саалайн Ганзориг гэргий Цэрэндашийн Хишигсүрэн
Мянгат малчнаар Нармандахын Одонгарав гэргий Болдын Батжаргал нар тус тус шалгарлаа.
Буянт мал сүрэг нь бум бумаар өсөн үржих болтугай.
0 сэтгэгдэл