Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Эрдэнэт хотоос 30 хүүхэд БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцах боломж бүрджээ

Орхон аймгийн удирдлагууд Сар шинийн баярын өмнө БНСУ-д ажлын айчлал хийгээд ирсэн билээ.

Эрдэнэт хотоос 30 хүүхэд БНСУ-ын Сүнчон хотын Улсын их сургуульд 100 хувь тэтгэлэгтэй суралцах боломж бүрджээ

Орхон аймгийн удирдлагууд Сар шинийн баярын өмнө БНСУ-д ажлын айчлал хийгээд ирсэн билээ. Энэ үер Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, Сүнчон их сургуулийн захирал И Бён Үн нар хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд 11,12 дугаар ангийн сурагчдыг онлайн хэлний бэлтгэлд хамруулж, Сүнчон их сургуулийн бакалаврын хөтөлбөрт шууд элсэн орох боломж бүрдсэн. Жилд 30 оюутан Сүнчоний их сургуульд суралцахад хэлний бэлтгэлийн нэгдүгээр семестрийн төлбөрийг Орхон аймгаас 100 хувь төлж хоёрдугаар семестрийн төлбөрт суралцагчийн амжилтаас хамааран Сүнчон их сургууль 30 хүртэл хувиар хөнгөлөлт үзүүлэхээр болов. Сүнчон их сургууль нь БНСУ-даа эхний 10-т бичигддэг бөгөөд гадаад оюутнуудын боловсрол, аюулгүй байдалд онцгой анхаардаг сургууль юм.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл