Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Группийн хуралд оролцох гэж эмнэлэгт ирдэг байсныг болиулав

Групп тогтоолт буюу ЭМ-ийн магадлалын зөвлөлийн холбогдох дүрэм, журам, зааврыг шинэчлэв.

Группийн хуралд оролцох гэж эмнэлэгт ирдэг байсныг болиулав

Групп тогтоолт буюу ЭМ-ийн магадлалын зөвлөлийн холбогдох дүрэм, журам, зааврыг шинэчлэв. Өмнө нь групп тогтоох үйлчилгээ чирэгдэл ихтэй, хоёр удаагийн хурал дамжиж ордог байсан. Иргэд группийн хуралд оролцох гэж хэд хэдэн удаа ирдэг байсныг болиуллаа гэсэн үг.

Тодруулбал, Эмнэлэг хяналтын комисс, Эрүүл мэндийн магадлалын комисс гэсэн хоёр комиссын хурлаар ордог байсныг нэг удаагийн хурлаар оруулдаг болгож байна. Хоёр удаагийн хурлаар орохоор иргэдэд маш их чирэгдэл үүсгэдэг байсныг өөрчлөх шаардлага бий болсон.

Мөн тухайн хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгох гэж байгаа иргэнийг дуудахаа больж байгаа. Хурлаар орохдоо зөвхөн хариуцсан эмч нь “хамгаалж” орохоор болсон.

Тухайн хүнийг эмчилдэг эмч, хяналтдаа байлгадаг хяналтын эмч, хариуцдаг өрхийн эмч нь тухайн хүний өмнөөс Эрүүл мэндийн магадлалын зөвлөлөөр орох зэргээр өөрчлөлт хийжээ.

2024 оны 1 сарын 1-нээс хойш эрүүл мэндийн магадлалын зөвлөл 6 удаа хуралдаж 383 иргэнийг асуудлыг шийдвэрлэсэнээс 46 иргэнийг шинээр, 36 иргэний хөдөлмөрийн чадварын алдалтын хувь хугацаа цуцлагдсан тоо үзүүлэлт байна.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
2
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл