Орон нутагт хаваржилт хүндэрч буйтай холбоотойгоор Засгийн газраас байгуулсан 6 ажлын хэсэг эдгээр өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа билээ. Хойд бүсийн аймгуудад ажиллаж буй Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан Засгийн газрын “Шуурхай бүлэг III” өнөөдөр манай аймагт ажиллалаа. Засгийн газрын “Шуурхай бүлэг III” манай аймагт 60 тонн тэжээл олгохоор шийдвэрлэсэн ч аймгийн удирдлагууд нөхцөл байдал хүнд байгаа бусад аймаг, сумдад олгох нь зүйтэй гэж үзлээ. Ирэх даваа гаригийг Жаргалант сумын болон аймгийн нөөц өвс, тэжээлийг малчдадаа тараана. Мөн цаашид хаваржилтын хүндрэлээс сэргийлж аймгийн Онцгой комиссоос өвс, тэжээл худалдан авахад 146 сая төгрөгийг шийдвэрлэсэн.
Засгийн газрын “Шуурхай бүлэг III” аймгийн Онцгой комиссын хамтарсан хурлаас дараах шийдвэрийг гаргалаа.
✅Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан мал бүхий иргэдэд дэмжлэг үзүүлэх,тусгай төлөвлөгөө гарган ажиллах
✅Жаргалант сумын Эрүүл мэндийн төв, ЗДТГ-т туулах чадвар сайтай авто машин худалдан авах зардлыг аймгийн төвсийн зохицуулалтаар шийдвэрлэх,
✅Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг татан авах ажиллагааг зохион байгуулах, малын шилжит хөдөлгөөн, отор нүүдлээр ирэх малд гоц халдварт өвчний идэвхтэй болон идэвхгүй тандалтыг зохион байгуулах зардлыг шийдвэрлэх,
✅Даарч муудсан малыг хурдан сэргээх, тэжээлийн дутагдлаас бүрэн гаргаж эмчлэх малын эм бэлдмэл, нэмэлт тэжээл, амин дэм, эрдэс амин хүчлийн хэрэглэхдээ мал эмнэлгийн хүрээлэн болон мэргэжлийн бусад байгууллагын зөвлөмж зааврыг ашиглах,
✅Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтлийн арга хэмжээг аймаг, сумын хэмжээнд төлөвлөж, хүн хүч техник хэрэгслийн тооцоог нарийвчлан гаргаж , мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах,
✅Аймаг, сумын шуурхай штабт ажиллаж төрийн албан хаагчдын цалин, илүү цагийн хөлсийг тооцож олгох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
✅Шар усны үер, малчдын хаваржааны цасыг гаргах, малын сэг зэмийг устгах, цасанд хаагдсан зам давааг нээх ажлыг Нийтийг хамарсан ажлын хүрээнд зохих журмын дагуу санхүүжүүлж, зохион байгуулах,
✅Малчдад туслах аян, сайн дурын ажил зохион байгуулах
Шийдвэрийн биелэлтийг 7 хоног бүр Засгийн газрын “Шуурхай бүлэг III”-т танилцуулж байх шийдвэрийг гаргалаа.
0 сэтгэгдэл