Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Монголбанк сэтгүүлчдэд эдийн засгийн мэдлэг олголоо

Монголбанк, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар хамтран сэтгүүлчдэд эдийн засгийн мэдлэг олгох сургалтыг энэ сарын 5, 6-нд Орхон аймагт зохион байгууллаа.

Монголбанк сэтгүүлчдэд эдийн засгийн мэдлэг олголоо

Монголбанк, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар хамтран сэтгүүлчдэд эдийн засгийн мэдлэг олгох сургалтыг энэ сарын 5, 6-нд Орхон аймагт зохион байгууллаа. Энэхүү сургалт орон нутагт анх удаа, Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 111 жилийн ой тохиож буй цаг үед зохиогдсоноороо онцлог боллоо. 
Сургалтыг нээж Монголбанкны Орхон аймаг дахь хэлтсийн захирал С.Долгорсүрэн үг хэллээ. Сургалтад Улаанбаатар хот, Орхон аймгийн сэтгүүлчдийн төлөөлөл хамрагдсан. Монголбанкны Орон нутгийн санхүүгийн боловсролын төвийн ахлах эдийн засагч Н.Батжин, мэргэжилтэн С.Амгаланбаяр, эдийн засагч Г.Ананд нар Эдийн засгийн суурь ойлголт, Эдийн засгийн нөхцөл байдал, Бүтээгдэхүүний үнийн өсөлт, Төлбөр тооцоо финтек, Төлбөрийн тэнцэл ба валютын ханш, Зээлийн тухай ойлголт сэдвээр эхний өдөр хичээл заалаа. Сургалтын хоёр дахь өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нар “Төв банкны үйл ажиллагаа”, “Төсөөлөл бодлогын шинжилгээний систем” сэдвээр илтгэж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Түүнчлэн, ахлах эдийн засагч Н.Батжин статистик мэдээлэл уншиж, ашиглаж сурах тухай хичээл заалаа. Сургалтад оролцогчид Монгол Улсын эдийн засгийн томоохон тулах хүч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цахим музейг үзэж сонирхон, Ил уурхай, Автотээврийн цехийн үйл ажиллагаатай танилцав. Тэднийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа хүлээн авч, Эрдэнэт үйлдвэрт хийж буй бүтээн байгуулалт, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл