Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Орхон аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Тэрээр Эрүүл мэндийн салбарын хамт олондоо энэ өдрийн мэнд хүргэе.

Орхон аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Тэрээр Эрүүл мэндийн салбарын хамт олондоо энэ өдрийн мэнд хүргэе.

Миний бие 2020 оноос Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг 4 жил гаруй гүйцэтгэж, иргэдийн эрүүл мэндийн төлөө олон бодлого шийдвэрийг гарган, та бүхэнтэйгээ хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын амаргүй цаг үед та бүхнийгээ нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар  хангаж, цар тахлын аюулыг эрсдэл багатай даван туулсан.  Монгол улсын Засгийн газрын бодлого, орон нутгийн бодлого шийдвэрийг эрүүл мэндийн салбарын зорилт, төлөвлөлттэй уялдуулан ажиллаж, бодлогын хэрэгжилтийн үр дүнг 93,9%-тай, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг 95,6%-тай дүгнүүллээ.Ажиллаж байх хугацаанд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж, эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж 95%-д хүргэлээ. Мөн 2024 онд эрүүл мэндийн салбарт орон нутгийн төсвийн 3,5 тэрбум, улсын төсвийн  3,7 тэрбум  төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүллээ. Өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын захирамж гарч, ажил үүргээ хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн салбарын бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хамтран ажилласан баг хамт олон, эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдадаа талархал илэрхийлье гэжээ

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл