Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг бий болгон хэвшүүлж, шүдний эмчилгээ, үйлчилгээг орон нутаг, сумын түвшинд буй болгохоор зорьж байна.

Булган аймаг сурагчдыг ангидаа шүдээ угаах цагтай болгожээ

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг бий болгон хэвшүүлж, шүдний эмчилгээ, үйлчилгээг орон нутаг, сумын түвшинд буй болгохоор зорьж байна.

Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоол, “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл мэнд” аймгийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.

2021-2024 онд аймгийн Засаг даргын санаачилгаар "Эрүүл шүд-эрүүл хүүхэд" үзлэгийг зохион байгуулж, давхардсан тоогоор 17 хүртэлх насны 25029 хүүхдийг хамруулахад шүд цоорох өвчин 90 хувьд илэрсэн нь анхаарал татах асуудал болоод байна.

Ирээдүйн эрүүл иргэдийнхээ төлөө “Эрүүл шүд” үйл ажиллагааг ийнхүү эхлүүлж байна. Энэ ажлыг эрүүл мэндийн байгууллага дангаар хариуцахгүй бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны газар, сургуулийн захирал, багш, ажилчид бүгдийн хамтын ажиллагаагаар амжилттай хэрэгжүүлэх юм.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл