Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон -5° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Нийгэм

МСНЭ-ийн Орхон салбар зөвлөл нь редакцууддаа хуулийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар хамтран Сонгуулийн тухай хуулийн хэвлэн нийтлэхтэй холбоотой зарим зүйл заалт, хуулийн хариуцлагын талаар Орхон аймгийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа.

МСНЭ-ийн Орхон салбар зөвлөл нь редакцууддаа хуулийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Орхон аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, МСНЭ-ийн Орхон аймаг дахь салбар хамтран Сонгуулийн тухай хуулийн хэвлэн нийтлэхтэй холбоотой зарим зүйл заалт, хуулийн хариуцлагын талаар Орхон аймгийн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа. 2024 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйлт заалт дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьж ажиллана. Үүнтэй холбогдуулан сэтгүүлч, уран бүтээлчдийг хуулийн хариуцлага хүлээхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрийн сургалтыг явуулсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох, аливаа хэлбэрийн санал асуулга, шалгаруулалт зохион байгуулах, нийтлэхийг хориглох, аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ мэдээллийг дагнан гаргах, эсвэл гаргахгүй байхаар амлалт авах, хаалтын гэрээ байгуулахыг хориглох, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа явуулснаас хойш 10 хоногийн дотор нийтэд тайлангаа тавьж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт батладсан загварын дагуу мэдээллээ ирүүлэх зэрэг үйл ажиллагааг хамарна гэдгийг өнөөдрийн сургалтад онцолсон. Мөн сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэдээ хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хуульчидтай хамтран зөвлөгөө туслалцаа үзүүлж ажиллахаа МСНЭ-ын Орхон аймаг дахь салбар зөвлөлөөс илэрхийлэлээ.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл