Хотын 2024-2025 онд дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлэх “Өвөлжилтийн бэлтэл ажлын төлөвлөгөө”-г аймгийн ИТХ-ын ээлжит 19 дугаар хуралдаанаар хэлэлцүүллээ.
Танилцуулгыг Хотын захирагчийн албаны дарга Б.Одгэрэл танилцуулав.
Харьяа байгууллагуудаас ирүүлсэн нийт 118 саналыг судалж нягтлан, хотын инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагаа, зам талбайн хэвийн байдлыг хангахад чиглэсэн ажлуудыг түүвэрлэн авч төлөвлөгөөнд тусгажээ.
2024-2025 оны хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд нийт 47 нэр төрлийн ажил төлөвлөсөн байна. Үүнээс...
- Гадаадын зээлээр хэрэгжих 2 нэр төрлийн ажилд 17,8 тэрбум төгрөг,
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж 3 ажилд 10,1 тэрбум төгрөг,
- Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих 11 ажилд 15,4 тэрбум төгрөг,
- Тухайн хангагч байгууллагын дотоод зохион байгуулалтаар хэрэгжих 31 нэр төрлийн ажилд 61,2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөгөөг боловсруулсан байна.
Байгууллагуудаас ирүүлсэн саналыг байгууллага тус бүрээр авч үзвэл...
• “ЭДЦС” ТӨХК-5
• “ЭУДТС” ОНӨХК-35
• “ЭБЦТС” ТӨХК-10
• “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-4
• Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮ-20
• Баян-Өндөр сум-20
• Жаргалант сум-8
• СӨХ-15
• Хот тохижуулах газар444
• Мэдээлэл холбоо сүлбээ ТӨХК-4
• Авто тээврийн төв-1
• БШУГ 5 саналыг тус тус ирүүлжээ.
Гадаадын зээлээр хэрэгжих 2 ажлыг танилцуулбал...
Дэлхийн банкны 12 тэрбум 790 сая төгрөгийн санхүүжилтээр “Баян-өндөр сумын 6/0.4кв-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил” төсөл хэрэгжиж байгаа.
Төслийн хүрээнд Баян-Өндөр сумын 25000 орчим айл өрх, ААНБ-ыг 2 тарифт ухаалаг тоолуурт шилжүүлэх, гэр хорооллын 16 багийн гудамж хоорондын цахилгааны модон тулгууруудыг төмөр бетонон шонгоор солих юм. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 88,8 хувьтай байна.
- 0.4кВ-ын ЦДАШ-ын гүйцэтгэл-98.55%,
- Хуучин орон сууцны цахилгаан хангамж – 94.35% ,
- Гэр хорооллын тоолууржуулалт – 85.15%,
- Аж ахуйн нэгжийн тоолууржуулалт – 50,93%
- Орон сууцны тоолууржуулалт - 80.25%,
- 6кВ-ын ЦДАШ-ын гүйцэтгэл-85.36%-ийн гүйцэтгэлтэйгээр төлөвлөгөөний дагуу ажил үргэлжилж байна.
Эрдэнэт хотын цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангах, гэр хорооллын хүчдэлийн уналтыг сайжруулах чиглэлээр 11 ажил хийхээр төлөвлөсөн.
Дараагийн төсөл нь Европын сэргээн босголтын хөгжлийн банкны санхүүжилтээр гэр хорооллын 8 багт инженерийн шугам сүлжээний ажил хийгдэнэ.
- Үүнд, Даваат баг 57 дугаар Ус түгээгүүрийг төвийн шугамд холбох
- Шанд баг 18 дугаар ус түгээгүүрийг төвийн шугамд холбох,
- Наран багийн бохирын шугамыг төвийн шугамд холбох,
- Бүрэнбүст, Уурхайчин, Баянцагаан, Говил багийн цэвэр усны шугам,
- УДДТ-4-2 багийн төвийн сүлжээний шугамын ажил юм.
Мөн орон нутгийн төсвийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 багт гэрэлтүүлгийн ажил хийнэ. Ингэхдээ шинэ суурьшлын бүсэд хийхээр төлөвлөжээ. Баян-Өндөр сумын 398 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 багт, Жаргалант сумын 227 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 байршилд тус тус гэрэлтүүлэг хийхээр төлөвлөсөн.
Эрдэнэт хотын 2023-2024 онд дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлэх “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажил”-ын төлөвлөгөөнд орон нутаг, байгууллагын хөрөнгө оруулалтаар болон зохион байгуулалтаар нийт 49 нэр төрлийн ажил хийхээр тусгасан. Үүнээс 44 ажил бүрэн хэрэгжиж дууссан бол он дамжин хийгдэж байгаа 5 ажил нийт 94 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжжээ.
0 сэтгэгдэл