Орхон аймгийн Хүүхдийн паркийн төслийг гүйцэтгэж буй “Сокол” ХХК-ийн захирал Алтаншагай нь 3 дугаар ангийн боловсролтой хүмүүс төрийн албанд ажиллаж байна. Ядаж 8-р ангийн боловсролтой хүн ажиллавал…хэмээн төрийн албан хаагчдыг илт доромжлов. Энэ бол зүгээр нэг бухимдсан үг биш. Төрийн албыг бүхэлд нь боловсролгүй мэт харагдуулах оролдлого, бодлогогүй хэл ам. Гэвч гүйцэтгэгч компанийн хувьд ажил нь дөрөв дэх жилдээ гацсан бол тухайн байгууллага өөрөө ч бас хариуцлага хүлээх ёстой.
Төрийн алба боловсролгүй юу, эсвэл та өөрөө хариуцлагагүй юу? 2020 онд бүх тоглоомоо авчирсан ч төр гэрээг сунгаж өгөөгүй учир ажил хийгдээгүй” гэв. 2020 оноос хойш 4 жилийн турш ямар ч ахицгүй байсан нь зөвхөн төрийн буруу гэж үү?
🧭 Үг нь биш, үр дүн нь чухал
Төрийн алба боловсролгүй байж болох ч үүрэгтэй. Харин хувийн компани бизнесийн чадвартай ч ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай байх ёстой. Хоёр талын зөрчлийг олон нийтээр дамжуулж нэгийгээ доромжлох замаар биш, шийдэлд хүрэх харилцан ойлголцлоорзохицуулах цаг болжээ.
Тоглоомоо 4 жил хадгалсан уу, эсвэл 4 жил хүүхдүүдийг хүлээлгэсэн үү?
Төр боловсролгүй байж болно. Харин Сокол компани хариуцлагагүй байж болох уу?






Аль аль талдаа ухамсартай баймаар байна хийж байгаа нь хийлгэж байгаа нь ялгаагүй замын ХХК хүртэл зам заслаа орц гарцны залгаагаа эвтэйхэн хийгээд өгч болхол асуудал тэгтэл энэ шинэ энэ хуучин гэх маягаар овон товон нэг л нийгэмшихгүй байна даа хүмүүс
Төрийн алба боловсролгүй байж болох ч үүрэгтэй энэ юу гэсэн үг бэ? хаха. төрийн алба цомхон, боловсролтой, чадвартай, шудрага байх зарчим яасан бэ? 3 ангийн боловсролтой диплрвом худалдаж авсан нөхөр ажил гацаахад аж ахуй нэгж яахаараа буруутдаг юм. эхлээд шийдлээ гаргаад хамтраад явах байтал ялихгүй зүйлээр шантаажлаж гэрээ сунгахгүй бол мөнгө авахгүй аж ахуй нэгж ажлаа хийхгүй шүү. дээрэнгүй шээг бэ