Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөх, хурдан морь, сурын болон шагайн харвааны бай шагналыг төр, спортын мэргэжлийн холбоод, хандив өргөсөн аж ахуйн нэгж, байгууллагуудын дэмжлэгтэйгээр хамтран олгохоор болжээ. Уламжлалт хурдан морины зургаан насны түрүү морьдын бай шагналыг “Очир” төв, Моннис групп, Орхон аймгийн уяачдын холбоод хамтран автомашинаар байлгах юм.
Үндэсний бөхийн барилдааны түрүү болон үзүүр бөхийн бай шагналыг БОСА ХХК тэргүүтэй Эрдэнэт хотын унаган залуусын төлөөлөл болон “Баянмараат” ХХК хамтран гаргаж байна. Энэ жилийн наадмын түрүү бөх Toyota Land Cruiser 300 автомашины эзэн болох бол үзүүр бөх хоёр өрөө орон сууц-аар шагнуулах юм.
Харин сур, шагайн харвааны бай шагналыг “Апейро Энержи” ХХК хамтран ивээн тэтгэж, нийт 155 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулна. Тодруулбал, эрэгтэй болон эмэгтэй сурын харвааны түрүү харваач тус бүр 30 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх бөгөөд шагайн харвааны төрөлд ч өндөр мөнгөн шагналын санг бүрдүүлжээ.
Ийнхүү төр, спортын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын дэмжлэгээр Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам спортын бүх төрөлдөө өмнөх жилүүдээс өндөр бай шагналтай болж, наадамчид, харваачид, уяачид, бөхчүүдийн өрсөлдөөн улам ширүүсэхээр байна.
Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойн Үндэсний их баяр наадам энэ сарын 23-25-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдана.
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл