Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Долоон бурхан од, Баян-Өндөр хайрханыг тайх ёслол 24,25-нд болно

Зуны эхэн сарын шинийн  16,17-нд буюу энэ сарын 24, 25-нд тэнгэрийн долоон бурхан од, Баян-Өндөр хайрханы тахилга болно.

Долоон бурхан од, Баян-Өндөр хайрханыг тайх ёслол  24,25-нд болно

Зуны эхэн сарын шинийн  16,17-нд буюу энэ сарын 24, 25-нд тэнгэрийн долоон бурхан од, Баян-Өндөр хайрханы тахилга болно.  Орон нутгийн Хутагт ламын Гандан шаддүвлин хийд,  Гончигсүмлэн хийдүүдийн санаачилгаар  эхэн, дунд саруудад өдрийн сайныг сонгож 2011 оноос хойш тахиж ирсэн уламжлалтай билээ. 

 24-ны орой 21:00 цагт  Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн рашааны эхэнд тэнгэрийн долоон одны тахилга, 25-ны өглөө 06:00 цагт Баян-Өндөр хайрханы орой дээр тахилгын зан үйл болох тул иргэд Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.  Хайрханаа тайх ёслолд  ирэхдээ цайны дээж тэргүүтнийг авч ирэх мөр бүтэн хувцаслахыг  Хутагт ламын Гандан шаддүвлин хийд,  Гончигсүмлэн хийдийн хамба ламтан нар санууллаа. 

Энэ үеэр лам хуврагууд ном хурахаас гадна 8 тахил, 7 эрдэнийг залж, 4 зүг, 8 зовхист сум харван, аргамаг хүлэг сэтэрлэх зан үйл үйлддэг уламжлалтай билээ. 

Баян-Өндөр хайрхан нь өвөр талдаа Эрдэнэт уул, ард талдаа Хүрэнбургастайн нуруу, баруун, зүүн талдаа Их, Бага залуу, Баянцагаан, Даваатын уулсаар хүрээлүүлсэн хангай юм.
Баян-Өндөр хайрхныг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэрийг анх 1998 онд тэр үеийн ИТХ-аас гаргасан. 

Энэ жилийн тэнгэрийн долоон бурхан одны тахилгаар дөрвөн цэгээс нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх юм. Тодруулбал, 20:30 минутад  Амарын талбай, Говилын эцэс, Хорооллын эцэс, Эрдэнэ багаас нийтийн тээвэр иргэдэд үйлчлэх зохион байгуулалтыг аймгийн Хот тохижуулах газар хариуцаж байна. 

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл