Хот байгуулалт, барилга захиалагчийн алба УТҮГ нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээдүүдийг оролцохыг урьж байна.
Төсөл хэрэгжүүлэх байршил
БАГЦ-1 – Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал баг (Цагаанчулуут багийн 49–53 дугаар гудамж), ГХДТ-2026/01/, 0.8 га
БАГЦ-2 – Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал баг (Цагаанчулуут багийн 49–53 дугаар гудамж), ГХДТ-2026/02/, 1.1 га
БАГЦ-3 – Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал баг (Цагаанчулуут багийн 49–53 дугаар гудамж), ГХДТ-2026/03/, 1.6 га
БАГЦ-4 – Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал баг (Цагаанчулуут багийн 49–53 дугаар гудамж), ГХДТ-2026/04/, 1.5 га
Нэг. Сонгон шалгаруулалтын баримт бичиг авах
Төсөл хэрэгжүүлэх сонирхолтой этгээд нь өөрийн сонгосон нэг багц байршлын сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлнэ.
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг багц тус бүрээр 100,000 (нэг зуун мянган) төгрөгөөр, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр худалдан авах бөгөөд төлбөр төлсөн баримтын эх хувийг хавсаргана.
Төлбөрийн данс:
Төрийн сан
Хот байгуулалт, барилга захиалагчийн алба УТҮГ
Данс: MN850090100210051419
Гүйлгээний утгад компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар болон хэсэгчилсэн талбайг тодорхой бичнэ.
Хоёр. Сонгон шалгаруулалтын санал ирүүлэх
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд нь төслөө зааврын дагуу боловсруулж, эх хувь, хуулбар хувь болон цахим хувийг битүүмжилсэн байдлаар 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14:00 цаг хүртэл Хот байгуулалт, барилга захиалагчийн алба УТҮГ-ын Хот дахин хөгжүүлэх, орон сууцны хэсэгт (Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, ХББЗА-ны байр, 1 давхар, 103 тоот) ирүүлнэ.
Оролцогчдын мэдээллийг мөн өдрийн 14:30 цагт нээлттэйгээр танилцуулна.
Оролцогчийн бүрдүүлэх материал
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, байгууллагын ерөнхий танилцуулга.
- Сүүлийн 3 жилийн (2023, 2024, 2025 он) санхүүгийн тайлан.
- Татвар, нийгмийн даатгал, банк болон шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт.
- Нотариатаар баталгаажуулсан гэрээ (түншлэлээр оролцож байгаа бол хоёр ба түүнээс дээш аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны гэрээ, эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг ажлыг хамтран болон туслан гүйцэтгэх гэрээ).
- Барилгажилтын төсөл (загвар зураг, гадна инженерийн шугам сүлжээний шийдэл).
- Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө болон сараар гаргасан нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөгөө.
- Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө.
- Зураг төсөл болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн барилга, хөрөнгө оруулалтын төслүүдийн мэдээлэл.
- Санхүүгийн эх үүсвэрийг нотлох баримт (дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгаа зэрэг. Гадаад хэл дээрх баримтыг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байна).
- Төслийн албан ёсны хэл нь Монгол хэл байна.
- Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах болон газар чөлөөлөлтийн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу эрх олгоно.
- Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулгыг зөвхөн албан бичгээр хүлээн авна.
Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
Хаяг: Монгол Улс, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, Залуучуудын гудамж, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба УТҮГ, 1 давхар, 103 тоот
Утас: 7035-9282, 8585-3933 (ажлын цагаар)
Вэб сайт: www.erdenet.mn
USD 3448.54₮
EUR 3663.73₮
CNY 500.38₮
RUB 47.57₮
KRW 2.7₮
0 сэтгэгдэл