Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.11.13 Орхон -2° · -6°/-2° Цас USD 3610.11₮▲ EUR 4000.00₮▼ CNY 539.67₮▼ RUB 43.58₮▲ KRW 2.70₮
Emart
Хотын амьдрал

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой, баяр наадам эхлэхэд 24 хоног үлдлээ

ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын 50 жилийн ой болоход 24 хоног үлдээд байна.

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой, баяр наадам эхлэхэд 24 хоног үлдлээ

ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын 50 жилийн ой болоход 24 хоног үлдээд байна. 

Засгийн газрын тогтоолоор Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмыг “Хангайн бүсийн хурд”  хурдан морины уралдаантай хамтатган ирэх сарын 23-25-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.Түүхт 50 жилийн ойн босгон дээр Эрдэнэт хотын  өнгө төрхийг  шинэчлэх дэд бүтэц, авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, засвар тохижилтын чиглэлээр “50 жил-50 бүтээн байгуулалт”-ын ажил ид өрнөж байна. 

Тухайлбал, 40 жилийн хугацаанд засвар шинэчлэлт хийгдээгүй  А.Амар сайдын нэрэмжит төв талбайгаа гантигчулуугаар шинэчиллээ. 1986 онд “Найрамдал” талбай нэртэй ашиглалтад орж байсан уг талбайг 2014 онд ИТХ-ын тогтоолоор А.Амарын нэрэмжит талбай болгосон.  Мөн ойгоо угтаж хотын төвийн 11 байршилд авто замааасфальт бетоноор хучин шинэчилж, 13 байршилд 400 гаруй  гэрэлтүүлэг шинээр суурилуулах, инженерийн шугам сүлжээний ажил хийж буй анхны аймаг болж  байна. “Эрин зууны бахархал Эрдэнэт” уриан дор тэмдэглэж буй Эрдэнэт хотын 50 жилийн ой  угтсан бүтээн байгуулалтын ажлууд нь зөвхөн ойн баярт зориулсан бус, иргэдийн амьдралын чанарт бодит үр өгөөж өгөх, хотын ирэх 50 жилийн  хөгжлийн суурь бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог. 

Баяр наадмын бэлтгэл хангах Ёслол хүндэтгэл, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилт,  Аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, Соёл урлаг, Спортын арга хэмжээ зохион байгуулах, Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа зэрэг дэд ажлын хэсэг чиглэл   тус бүрээр  бэлтгэлээ хангаж байна. 

 

Мэдээ танд ямар санагдав?

1
0
3
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл