Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.11.07 Орхон -11° · -13°/-3° Үүлэрхэг USD 3600.44₮ EUR 4024.21₮▼ CNY 539.80₮▲ RUB 43.96₮▲ KRW 2.66₮▼
Emart
Хотын амьдрал

КУВЕЙТЫН ХӨШӨӨГ 10 ЖИЛИЙН ДАРАА ИЖ БҮРНЭЭР НЬ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй 50 бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Кувейтын хөшөөний сэргээн засварлалтын ажил үргэлжилж байна.

КУВЕЙТЫН ХӨШӨӨГ 10 ЖИЛИЙН ДАРАА ИЖ БҮРНЭЭР НЬ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА

Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй 50 бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Кувейтын хөшөөний сэргээн засварлалтын ажил үргэлжилж байна.

Монгол Улс, Кувейт Улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны бэлгэдэл болсон тус хөшөөг 2007 онд Кувейт Улсын хөрөнгө оруулалтаар байгуулжээ. Орчин үеийн архитектурын өвөрмөц шийдэл бүхий энэхүү дурсгалт байгууламж нь Эрдэнэт хотын өнгө төрх, хөгжил дэвшлийг илэрхийлсэн бүтээн байгуулалтын нэг юм.Кувейтын аюулгүйн тойрогт байрлах хөшөөнд хамгийн сүүлд 2016 онд засвар үйлчилгээ хийснээс хойш анх удаа иж бүрэн сэргээн засварлалт, шинэчлэлийн ажлыг эхлүүлээд байна.Хот тохижуулах газрын харьяанд хэрэгжиж буй уг ажлыг тус байгууллагын 20 орчим ажилтан гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 427 ам метр талбайг хамруулан засварлаж, тохижуулж байна.

Сэргээн засварлалтын хүрээнд хөшөөний өнгө үзэмжийг сайжруулахын зэрэгцээ орчны гэрэлтүүлгийг шинэчилж, нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр иргэдэд ая тухтай, аюулгүй орчин бүрдүүлэхээс гадна хотын өнгө төрхийг улам сайжруулах ач холбогдолтой юм.Засвар, тохижилтын ажлыг 2026 оны долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгахаар төлөвлөж байна.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
1
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл