Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

Шинэ хөдөө-Үйлдвэрлэгч өрх төслийн хүрээнд тоног төхөөрөмж, иргэн ААН-д гэрээгээр эзэмшүүлэх зар

Орхон аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “ШИНЭ ХӨДӨӨ-ҮЙЛДВЭРЛЭГЧ ӨРХ” төслийн хүрээнд аймгийн өрхийн болон жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилгоор тоног төхөөрөмжүүдийг эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарлаж байна.

Шинэ хөдөө-Үйлдвэрлэгч өрх төслийн хүрээнд тоног төхөөрөмж, иргэн ААН-д гэрээгээр эзэмшүүлэх зар

Орхон аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “ШИНЭ ХӨДӨӨ-ҮЙЛДВЭРЛЭГЧ ӨРХ” төслийн хүрээнд аймгийн өрхийн болон жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилгоор тоног төхөөрөмжүүдийг эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарлаж байна. 

“ШИНЭ ХӨДӨӨ - ҮЙЛДВЭРЛЭГЧ ӨРХ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ГЭРЭЭГЭЭР ЭЗЭМШҮҮЛЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЖАГСААЛТТАЙ   /userfiles/files/-HUDUU-TT-zarlah-(240522110518).docx  ЭНД ДАРЖ  /ТАТАЖ АВАХ/ ТАНИЛЦАНА УУ. 

Төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжид тавигдах шаардлага: 
•    Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг байх
•    Орхон аймагт бүртгэлтэй иргэн, аж ахуйн нэгж байх
•    Сүүлийн 1 жилээс дээш хугацаанд тогтмол үйлвэрлэл явуулсан байх
•    Төслөө өөрийн биеэр ажлын хэсэгт танилцуулах
Төсөлд  дараах зүйлсийг тусган боловсруулсан байна: 
•    Үйлдвэр, цехийн танилцуулга /Үйлдвэрлэл эрхэлсэн туршлага, түүхээ дэлгэрэнгүй бичнэ/
•    Тоног төхөөрөмж авсанаар гарах үр дүнг тодорхой тооцож тусгасан байна 
Төсөлд хавсаргах материал:
•    Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар
•    Аж ахуйн нэгж бол гэрчилгээний хуулбар
Төслийг сонгон шалгаруулах хугацаа:
•    Төслийг 2024 оны 05 сарын 22-ны өдрөөс 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 18.00 цаг хүртэл Хүнс, хөдөө аж ахуйн газрын 307 тоот өрөөнд хүлээн авна. 
•    Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар  байгуулагдсан ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг хийнэ.
Тоног, төхөөрөмж эзэмшүүлэх ерөнхий нөхцөл: 
•    Шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй тоног, төхөөрөмж эзэмшүүлэх гэрээ байгуулан хүлээлгэн өгнө. 
•    Тоног, төхөөрөмж нь Орхон аймгийн ХХААГ-ын өмч бөгөөд зориулалтын дагуу ашиглаж, тодорхой үр дүнд хүрсэн тайланг үндэслэн 3 жилийн дараа элэгдэл хорогдолыг тооцон иргэн, аж ахуйн нэгжид шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. 

Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, Захиргааны III байр 
Холбоо барих утас: 77733153

Орхон аймгийн ХХААГ

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл