Үндсэн агуулга руу шилжих
Баасан гариг 2026.10.30 Орхон 0° · -11°/1° Үүлэрхэг USD 3599.08₮▲ EUR 4010.63₮▲ CNY 540.29₮▲ RUB 44.62₮▼ KRW 2.70₮▲
Emart
Хотын амьдрал

“Эрдэнэт хүүхэд хөгжил” баярын үйл ажиллагааны нээлтэд 680 сурагч оролцож байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан  “Эрдэнэт хүүхэд хөгжил” баярын нээлтийн үйл ажиллагаа яг одоо А.

“Эрдэнэт хүүхэд хөгжил” баярын үйл ажиллагааны нээлтэд  680 сурагч оролцож байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан  “Эрдэнэт хүүхэд хөгжил” баярын нээлтийн үйл ажиллагаа яг одоо А.Амарын талбайд үргэлжилж байна. 
Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч, хүүдийн зөвлөлийн тэргүүн М.Түмэнжаргал баярын үйл ажиллагааг нээж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр: “Үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтгүй, тэгш оролцоог эрхэмлэсэн, үг хэл буурьтай, мэлмий хурц, сэтгэл бат, нэгэндээ ээлтэй, нөхдөдөө тустай, зөвд дэмтэй, бурууд хатуу, бүгдээрээ эвтэй “НАЙЗ” байхыг эрхэмлэн явахыг хүүхэд багачууддаа захилаа. 
         “Эрдэнэт хүүхэд хөгжил” баярын үйл ажиллагаанд ерөнхий боловсролын 680 гаруй сурагч оролцож, энэ хичээлийн жилд боловсролын салбарт хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд сурсан мэдсэнээ тайлагнаж байгаа нь онцлог болж байна. 
          Мөн А.Амарын талбайд соёл урлаг, спортын уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ, хоол үйлдвэрлэл үйлчилгээ 20:00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнд 14:00 цагаас эхлэн урлаг соёлын үзвэр үйлчилгээ тоглогдоно. 

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл