Үндсэн агуулга руу шилжих
Бямба гариг 2026.10.31 Орхон 0° · -5°/1° Цасан шуурга USD 3599.28₮▲ EUR 4027.77₮▲ CNY 540.76₮▲ RUB 44.61₮▼ KRW 2.70₮
Emart
Улс төр

М.ТҮМЭНЖАРГАЛ: Аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөнд хоцордог, суухгүй байгаа удирдлагуудад арга хэмжээ аван

Даваа гариг бүрийн 11 цагт АЗДТГ-ын Амарын танхимд засаг даргын шуурхай хуралдаж хэлтэс, агентлагийн дарга, удирдлагууд оролцдог уламжлалтай.

М.ТҮМЭНЖАРГАЛ: Аймгийн засаг даргын шуурхай зөвлөгөөнд хоцордог, суухгүй байгаа удирдлагуудад арга хэмжээ аван

Даваа гариг бүрийн 11 цагт АЗДТГ-ын Амарын танхимд засаг даргын шуурхай хуралдаж хэлтэс, агентлагийн дарга, удирдлагууд оролцдог уламжлалтай. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал удирдан явуулав.Тэрээр дарга нар шуурхайд ихээр хоцорч байна, суудаггүй орлогчоо явуулдаг тохиолдол их байна дарга нар өөрсдөө суу 7 хоногт ганцхан болдог шуурхай хуралдаан, удирдлагууд 10 минутын өмнө ирсэн байх учиртай гэв. Түүнчлэн Орхон аймаг дахь Гаалийн газраас огт суухгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дандаа орлогчоо суулгаж байна нэг бол ажиллаа өгөөд орлогчоо жинхлэх хэрэгтэй,босоо удирдлагатай гээд томордог юм байна лээ тэр газар луу нь бичиг явуул шуурхайд суухгүй байгаа, хоцорч ирдэг удирдлагуудад хөдөлмөрийн тухай хууль, төрийн албаны тухай хуулиар арга хэмжээ ав. Иргэдийн өмнөөс би чадна, би энэ ажлыг хийнэ гэж томилогдсон албан тушаалтнууд  гэж ойлгож байгаа, чадах олон хүний боломжийг хааж байгааг онцлов. 7 хоногт ганцхан болдог аймгийн засаг даргын шуурхайд цагаа барьж, удирдлагууд өөрийн биеэр оролцохыг анхаарууллаа. Цаашид бүртгэлийг нягт хийхийг Засаг даргын орлогч Д.Соёлчхүүд үүрэг болгов.

Мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Emart3
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Update.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээлэл